Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын тал Байгаль нуурыг Сэлэнгэ мөрөн бохирдуулж байна гэсэн судалгаа гаргажээ

Б.Сонор

Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдав. Улсын Их Хурлын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох  ёстой байсан. Гэтэл уг асуудлыг долоо хоногийн дараа сонсож, хэлэлцэхээр санал хурааж олонх гишүүд дэмжлээ.

Эрхэм сайдтан чухам яагаад мэдээлэл өгөхгүй болсон талаар Өргөдлийн байнгын хороон дарга УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнөөдрийн бид нарын эхний хэлэлцэх асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн П.Сэргэлэнгийн мэдээллийг сонсох байсан. Би сайдтай холбогдсон. Бас энэ чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. Яаман дээр ажлын ажлын хэсэг гарсан. Судалгаа, тооцоо хийгээд явж байгаа. Мөн арьс ширний үйлдвэрүүдтэй уулзаж байгаа. Холбоотой, бас хэлэлцэх ярилцах зүйлүүд байгаа учраас нэг долоо хоногоор энэ эхний хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргасан. Би саналыг бол за Байнгын хорооны даргын хувьд хүлээж авъя гэж бодож байгаа. Тэгээд гишүүддээ энэ хэлэлцэх асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулъя гэсэн санал гаргаж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат “Ерөнхийдөө энэ “Харгиа” цэвэрлэх байгууламжтай холбоотой, энэ арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой энэ асуудлыг ер нь хойш нь тавиад байх ер нь бараг боломжгүй байгаа юм дарга аа. Яагаад гэхээр Монгол Улсыг Оросын Холбооны Улс олон улсын шүүхэд өгөхөд бэлэн болсон байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр Байгаль далайг Сэлэнгэ мөрөн бохирдуулаад байна гэсэн иймэрхүү судалгаа, дүгнэлт гарсан байгаа юм билээ.

Тэгэхээр Монгол Улсыг олон улсын шүүхэд өгөхөд бэлэн болсон гэсэн үг. Олон улсын шүүх дээр Монгол Улс очиход ийм ийм арга хэмжээ авч байгаа гэдгээ тавих юм бол далайлт нь арай зөөлхөн буух болов уу гэсэн юм бодогдоод байгаа юм. Тэгэхээр “Харгиа” цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүдийг хаах тухай асуудлыг яаралтай одоо авч шийдэх хэрэгтэй л гэсэн ийм горимын санал оруулж байна” хэмээн саналаа хэлсэн ч түүний саналыг хүлээж авах боломжгүй, ирэх 7 хоногт хэлэлцэнэ гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан