Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Будхүү: Манай эрдэмтэд оросын талд бат зогсоод байна

Т.ЖАНЦАН

Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн инженер техникийн албаны дарга Д.Будхүүтэй тус станцыг барих ажил зогсоод байгаа. Энэ нь Оросын талаас Сэлэнгэ мөрөн дээр барих усан цахилгаан станц Байгал нуурын эко системд нөлөөлөх тул  Бүс нутгийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьж буйтай холбоотой.  Ингээд түүнтэй уг төслийн ажлын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Оросууд Тува, Хакасаас эрчим хүч дамжуулах шугам татаж хямд үнэтэй цахилгаан нийлүүлэе. Та бүхэн Сэлэнгэ мөрөний ай савд барих усан цахилгаан станцын төслөө зогсоочих гэсэн санал тавьсан гэдэг. Энэ талаар та тодруулж өгнө үү?

-Ийм зүйл би сонсоогүй. Оросууд бид цахилгаан нийлүүлэх боломжтой л гэж ярьж байгаа. Гэхдээ одоо өгч байгаа эрчим хүчний үнийг хямдруулахгүй гэсэн. Тэгэхээр биднийг цахилгаанаар хангахын тулд шугам татаад хямд өртөгөөр нийлүүлнэ гэвэл худал. Үлгэр ярьж цаг алдуулж Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй байх арга сүвэгчилж байгаа. Тэгээд ч тэр шугам хэзээ ч ашиглалтад орох юм. Энэ бол утаггүй зүйл. Энэ төслийг гацааж хойшлуулах л санаатай байна.

-Тэгвэл өнөөдөр Оросоос манай улс ямар үнээр цахилгаан авч байна вэ?

-“Диспедчирийн үндэсний төв” компанийн хэрэглэгчдэд өгч буй нэг кВт цахилгааны дундаж үнэ 8.5 цент байгаа байх. Оросууд манай улсыг сард хэдий хэмжээний эрчим хүч хэрэглэх захиалга өг гэсэн шаардлага тавьдаг. Тэгээд цахилгааны хэрэглээ захиалгаас илүү гарсан, дутсан ч эрчим хүчнийхээ үнийг өсгөдөг. Үүнийгээ захиалгандаа тааруулж аваагүйн торгууль гэж тайлбарладаг юм. Дээрээс нь танай эрчим хүчний оргил ачааллын үед хэвийн хангахын тулд цахилгаан хадгалах зардал гэж төлбөр авч байгаа.

-Манай улс хойд хөршөөс жилд ямар үнэ өртөгтэй цахилгаан авч байгаа вэ?

-Сүүлийн дөрвөн жилд 25 сая ам.долларын эрчим хүч авсан тооцоо бий. Тэгээд шөнө эрчим хүчний илүүдлээ бараг зүгээр шахуу 1.5-3 цент орчим үнээр нийлүүлдэг.

-Сэлэнгэ мөрөний ай савд усан цахилгаан станц бариулах эсэх талаар Буриадад санал асуулга явуулсан. Энэ санал асуулгын дүнгээр үүнийг зөвшөөрөхгүй гэсэн. Одоо Эрхүү мужийн иргэдээс санал асуулга авна гэж байгаа. Уг санал асуулгын дүн танай төслийн ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ санал асуулга манай Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд хамаагүй. Зөвхөн Шүрэнгийн усан цахилгаан станц, Орхон голын ус хадгалах барилга байгууламжид хамаатай юм. ТЭЗҮ боловсруулах, Бүс нутгийн байгаль орчны  нийгмийн нөлөөллийн ажлын даалгаварыг хэлэлцүүлж байгаа. Манай төсөл бол хоёр улсын хилийн усанд хамаагүй. Хоёр улсын хуулиар Эгийн гол хилийн усанд ордоггүй юм. Гэтэл Сэлэнгэ мөрөн дээр барих гэж байгаа Шүрэнгийн усан цахилгаан станцын Бүс нутгийн байгаль орчны нөлөөллийг  Эгийн голтой хамтатгаж үзнэ гэж ярьсаар байгаад нэг зүйл болгож орхисон.

-Олон улсын хөндлөнгийн байгууллагаар Бүс нутгийн байгаль орчны нөлөөлийн судалгаа хийлгэнэ гэсэн. Энэ асуудал юу болж байна вэ?

-Оросын тал манай эрдэмтэд чандалтай. Тэд Байгал нуурт нөлөөтэй гэсэн дүгнэлт хийсэн гэж зүтгээд байгаа.  Манай улс усны эрдэмтэд цөөтэй. ШУА-ын усны чиглэлийн эрдэмтэд бүгд Орост төгссөн. Мөн урд нь Орос ах нартай хамтарч Эгийн гол дээр усан цахилгаан станц барих судалгаа хийсэн хүмүүс. Тэгээд Оросуудын хийсэн байгаль орчны судалгааг хүлээн зөвшөөрөөд байна. Бид Эгийн голын усан цахилгаан станцын төсөл эхэлж байхад Монгол Улсын ШУА-аас “Та нар наадхаа боль. Усан цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж болохгүй. Даланг нь өндөр барих хэрэггүй” гэсэн албан бичиг хүртэл ирж байлаа.  Тэгэхээр ЗХУ-ын үед хойно сургууль төгссөн манай эрдэмтэд Оросуудын нөлөөнд байгаад байна. Ийм нөхцөлд бид олон улсын хөндлөнгийн байгууллагаар Бүс нутгийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Тэгвэл уг үнэлгээг хийлгэхэд хэдий хугацаа шаардах вэ?

-Оросууд олон талт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ёстой гэж байгаа. Энэ нь загас, ургамал, шавьж хорхой, ус гээд бүх зүйлийг оруулж судлана гэсэн үг. Уг үнэлгээг хийгээд нөлөөлөлгүй гэдгийг тогтоогоодох гэсэн шаардлага тавиад байна. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулсан компани усны нөлөөлөл бага. Харин усан сан байгуулснаар Байгал нуур хэзээ ч ширгэхгүй. Цутгах усны хэмжээ тогтмолжих сайн талтай гэсэн судалгаа гарсан. Мөн өвөл гол мөрөн хөлдсөн үед ус урсана. Бүх талаараа Байгал нуур, Оросын тал ашигтай гэж дүгнэсэн. Тэгэхээр Оросын талд эрчим хүч борлуулалтын орлого, геополиткийн ашиг сонирхол нь давамгайлаад байгаа юм.

-Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил одоо ямар шатанд байна. Бүтээн байгуулах ажил хөрөнгө оруулалтгүй зогссон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Уг нь барилгын ажил нь концессийн гэрээгээр урьдчилсан шатны ажлыг эхлүүлсэн.  Хятадын “Чайна гэжүба” компани өнгөрсөн оны арванэгдүгээр сард кемп, зуурмагын үйлдвэрээ байгуулсан. Мөн хайрга ялгах тоног төхөөрөмжөө суурилуулаад байгаа. Манай төсөл Сэлэнгэ мөрөн дээгүүр 310 метр гүүр барих ёстой. Үүнтэй замаа холбож хажуугаар нь цахилгаан дамжуулах шугам барих юм.  Тэгээд гүүрний ажлаа эхлүүлж газраа ухаж хоёр суурь цутгаж байтал Оросууд эсэргүүцсэн. Ингээд Хятадуудад нөлөөлж уг цахилгаан станцыг барих нэг тэрбум ам.долларын хөнгөлөлтэй зээлийг зогсоосон. Одоо Бүс нутгийн байгаль орчинд нөлөөлөлгүй гэсэн дүгнэлт гарах хүртэл төслийн санхүүжилт орж ирэхгүй. Тендерт ялсан Хятадын компани 100 орчим сая ам.доллар өөрсдөө гаргаж ажлаа эхлүүлсэн. Тэгээд төслийн санхүүжилт орж ирэхээр уг мөнгөө авах гэрээтэй. Хятадын “Чайна гэжүба” улсын компани юм билээ. Улсын компани нь гадаадад мөнгө гаргахдаа заавал Хөгжил шинэтгэлийн хороогоор оруулж батлуулдаг гэсэн. Энэ хороо нь Экзим банкны зээлийн асуудлыг хариуцдаг. Иймд “Чайна гэжүба” компанийн оруулж байсан хөрөнгийг зогсоосон юм. Ингээд тус компани чамгүй хөрөнгө оруулсан байдаг. Гэтэл тэр хөрөнгийг нь гацаасан асуудал үүсээд байна.

-Тэгэхээр хөрөнгө оруулалт гацаанаас гарч бүтээн байгуулалт дууслаа гэхэд хэдий хугацаанд усан сангаа дүүргэх вэ?

-Бидний тооцоогоор 2.5 жилд усан сангаа дүүргэнэ. Нийт 5.7 сая шоо метр ус цуглуулах далан барих юм. Усан сангийн урт нь 60 гаруй км. Хамгийн гол нь Оросуудын эсэргүүцэл манай ажлыг зогсоолоо. Хоёр талын эрдэмтэдийн уулзалтаа хүртэл хойшуулсан. Уг нь гуравдугаар сард энэ уулзалт болох байсан. Одоо зургадугаар сард хийх болоод байгаа. Болж өгвөл бага багаар цаг хожиж Эгийн голын усан цахилгаан станцын төслийг зогсоох гээд л үзээд байна.

-Эгийн голын усан цахилгаан станц манай улсад ямар ямар үр ашиг авч ирэх вэ?

-Эрчим хүчний хангамж сайжирна. Хамгийн гол нь манай улс цэвэр усны том сантай болно. Энэ усан санг Архангай аймгийн Өгий нууртай харьцуулбал гурав дахин том. Манай улсад Хөвсгөл нуураас өөр цэвэр усны том нөөц байхгүй шүү дээ. Тэгэхээр хоёр Хөвсгөл нууртай болно л гэсэн үг. Оросууд уснаас болж Узбек, Киргизтэй бас хэрүүл хийж байгаа.

-Асуудал шийдэгдээд төсөл хэрэгжилээ гэхэд оруулсан хөрөнгөө хэдий хугацаанд нөхөх бололцоотой вэ?

-Ашиглалтад орсоноос хойш эхний найман жилд Хятадын Эксим банкнаас авсан зээлээ төлөхгүй. Үүнээс хойш 20 жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулах ёстой байсан. Зээлийн хүү нь хоёр хувь. Станцын хүчин чадал нь 315 мВт. Нэг кВт цахилгааны үйлдвэрийн өртөг нь хамгийн бага 1.5-2.7 цент байна.   

0 Сэтгэгдэл
Энэ төсөл эхний үедээ Монголд ашигтай мэт харагдах боловч урт хугацаанд манай улсад хортой үр дагавар авчирна. Эдийн засгийн үр ашиггүй болно. Бидний БНХАУ-аас эдийн засгийн хараат байдал улам нэмэгдэнэ.
Заавал бариарай. Оросууд ямар чарга хэрэглэж зогсоож магадгүй. Оросын элчингийн өмнө жагсаал хийцгээе.
Baigal nuurt yamarch nuluugui ee. .... Mongol Uls iluu hugjiltei huchirheg bolchih vii gej l horig taviad bga yum. Orsuudiin gar hul bolson horlon suitgegch " nohod " baih yum da.
Одхүүгийн гар хөл болсон Будхүү юугаа мэдэж бурж байна даа.Одхүүгийн мөнгө угаалтыг аргалах гэсэн санаа. Будхүү өөрөө ингэж ярих зориг байхгүй, Одхүү дарамталж байна даа. Цахилгааны инженер монголын эрдэмтэдийн чансааг мэдэх гэж байхуу
Orosuudiin zarts bolson erdemted hen be? Heleech alaad hayachiii uursduu ard tumneesee mungu gargaad usan stantsaa barichgaaya
erdemtet bol ugiin urvagchid .zaaval barih jostoi .zaav*****
Хамгийн их уншсан