Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинээр цэнгэлдэх хүрээлэн барина

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулсан дүнг Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд танилцуулахдаа ажлаа цаг хугацаанд нь зохих төшинд зохион байгуулсныг тэмдэглэлээ. Мөн шинээр цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван үе бүхий модон тавцан шинээр хийн, сандал түрээслэн байрлуулж суудлын тоог 2056-гаар нэмэгдүүлсэн байна.
Мөн 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн замын уулзвараас 22-ын шалган бүртгэх товчоо хүртэл 4,2 км замын нэг урсгалын асфальтбетон хучилтыг хийж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлсэн, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх гүүрийн барилгын ажил, Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг дуусгасан нь хотын замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой болсон зэрэг наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг Засгийн газрын хуралдаанаас үнэллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан