Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээл туурвил эхлэх, зэрэг дэвшихэд сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 25. Санчир гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан