Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилд манай гаригийн 800 мянга гаруй хүн өөрийгөө егүүтгэдэг


Албан ёсны статистик мэдээгээр жилд манай гаригийн 800 мянга гаруй хүн амиа егүүтгэн нас бардаг гэсэн мэдээ бий.
Статистик мэдээгээр бол амиа хорлож байгаа хүмүүсийн 300 мянга нь хятадууд, 260 мянга нь энэтхэг, 40 мянган америк, 30 мянган орос, мөн 30 ямнагн япон, 10 мянган узраин хүн байдаг гэнэ.

Албан ёсны статистик мэдээ ийм болов ч бодит байдал дээр энэ тоо 2,4 дахин өснө гэж судлаачид үзэж байна. Тэгэхээр нэг жилд манай гаригийн 1,6 саяас 3,2 сая хүн амьдралаас уйдан өөрийгөө егүүтгэдэг болж таарч байна.
Шүүх эмнэлгийн “Золгүй тохиолдол” гэж нэрлэдэг эм хэтрүүлэн хэрэглэх, осол, өндрөөс унах зэргийн олонхи нь  амиа хорлосон байдаг байна.

Үүний зэрэгцээ жилд 20 орчим сая хүн амиа хорлох гэж оролдож өөртөө гэмтэл учруулсан байдаг гэнэ.
Амиа хорлогсдын дунд эрчүүд эмэгтэйчүүдээс дөрөв дахин олон байдаг бол амиа хорлох гэж оролдогсод дотор эмэгтэйчүүд эрчүүдээсээ дөрөв дахин олон байдаг гэнэ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага амиа хорлодог 800 шалтганыг гаргасны дотор үл мэдэх шалтгаан 41 хувь, шийтгэлээс айсан 19, сэтгэцийн эмгэг, гэрбүлийн маргаан тус бүр 18, мөнгөө алдсан 3, биеийн эрүүл мэнд 1,2 хувь гэсэн байна.

Гэхдээ амиа хорлох шалтгаан нь насны хэсгүүдэд өөр өөр байдгийг бас онцолсон байна. 16 хүртэлх насныханд бол бүтэлгүй дурлал голлож бараг тал хувийг эзэлж байхад 25 наснаас хойш бол энэ шалтгаан эрс буурдаг байна.

ДЭМБ бас амиа хорлодог аргууд хэмээн 80 зүйл дурдсан байна.
Дүүжлэхийг амиа егүүтгэгсдийн дийлэнх нь ашигладаг бол АНУ-д амиа хорлогсдын 60 хувь нь галт зэвсэг хэрэглэдэг гэнэ. Үүний дараа 15-18 хувь нь эм хэтрүүлэн хэрэглэдэг бол хятадад хор уух явдал их байдаг байна. Автомашины осолд орох ч бас түгээмэл байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан