Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргээ зэвсэглэхэд Оросоос тусламж хүслээ

Монгол Улсын  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргээ дахин байгуулж, зэвсэглэхэд туслахыг гуйлаа гэж РИА Новости агентлаг мэдээллээ.

 Монгол улсын батлан хамгаалах бодлогыг шинэчилж байгаа болон Батлан хамгаалах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан тухайгаа Б.Бат-Эрдэнэ оросын сайдад мэдээлээд Зэвсэгт хүчний зорилтуудаа танилцуулсан байна. Энэ үеэрээ “Үүнтэй холбоотойгоор  бид манай зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, зэвсэглэлийг сайжруулах, ялангуяа агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийг дахин байгуулахад туслахыг хүсч байна” гэжээ.

Тэр бас цэргийн боловсон хүчин бэлтгэхэд Орос ихээхэн дэмжиж тусалж байгааг тэмдэглээд өнөөдөр оросын цэргийн 20 дээд сургуульд монголын 350 цэргийн албан хаагч хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцаж байгааг дурдсан байна.

Орос, монгол хоёр хөршийн хувьд хамтарсан хээрийн сургууль байнга хийдэг юм. Хамгийн сүүлд 2016 оын есдүгээр сард “Сэлэнгэ” хээрийн сургуулийг хамтран хийхэд монголчууд мото буудлагын рот, хуягт машинууд, танк, миномёт, тийрэлтэт буудлагын батарей оролцуулсан юм хэмээн vz.ru сайт мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан