Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгосын хойгийн байдал хурц хэвээр байна


Солонгосын Ардын арми байгуулагдсаны 85 жилийн ойг тэмдэглэж зүүн хойд эргийн Вонсан боомтын орчимд түүхэндээ их бууны буудлагатай хамгийн том хээрийн сургууль хийж Ким Чен Ун өөрөө удирдлаа гэж Ренхап агентлаг дамжууллаа.

Умард Солонгосын арми

Солонгосын ардын арми 1932 онд японы эсрэг партизаны тэмцлийн үед байгуулагдсан гэдэг. Өнөөдөр энэ улсын арми 1,2 сая хүнтэйн зэрэгцээ нөөцөд дөрвөн сая хүн байдаг.

1953 онд Солонгосын дайн дуусч түр зуур энхийн хэлэлцээр үргэлжилсэн ч гэсэн түүнээс хойш тус улсны зэвсэгт хүчин байнгын бэлэн байдалд байсаар ирсэн юм.
Шинжээчид тус улс армийнхаа ойг тохиолдуулан ээлжит пуужин харваж, бүр цөмийн зэвсэг туршиж магадгүй гэж үзэж байгаа юм. Энэ ойн үеэр АНУ Солонгосын хойгийн эрэг рүү нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг тэргүүлсэн тэнгисийн цэргийн хүчээ илгээсэн нь ийм хардлагыг улам төрүүлж байгаа юм. Америкийн цэргийнхэн энэ хөлөг сар орчмын дараа БНАСАУ-ын хилийн ойролцоо хүрнэ гэж мэдээлсэн юм. “Карл Винсон” хөлгийн давцан дээр цэргийн 70 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг байгаа.

НҮБ-ын шинэ хориг

Солонгосын хойгийн зүг АНУ нисэх онгоц тээгч бүлгээ илгээж нөхцөл байдал хурцадсаны улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пеньянтай харилцах шинэ арга хэмжээний талаар баасан гарагт хэлэлцэж магадгүй байна. Энд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон биеэр оролцоно.
“БНАСАУ-ын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцээд шинэ хоиг тавьж ч магадгүй” гэж Төрийн департаментын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Марк Тонер хэлсэн байна. Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахыг Аюулгүйн зөвлөлд уриалсан юм.

“Умард Солонгосын статус-кво хүчин төгөлдөр биш. цөмийн хөтөлбөр, баллистик пуужин хийж байгаа Умард Солонгосын эсрэг Аюулгүйн зөвлөл илүү хатуу нэмэлт хориг тавих хэрэгтэй” гэж америкийн тэргүүн хэлжээ. “Энэ бол дэлхий дахинд жинхэнэ аюул, иймээс бид энэ тухай ярих уу, эсвэл үгүй юу. Солонгос дэлхий дахины асуудал, тэгэхээр бид энэ асуудалд цэг тавих ёстой” гэж Трамп хэлсэн байна.

2006 оноос хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пеньяныг цөмийн болон пуужингийн үйлдвэрлэлэс татгалзуулахын тулд зургаан ч удаа хориг тавиад байгаа юм. Хамгийн сүүлийн 2270, 2321 дүгээр хориг  хамгийн хатуу хориг байсан. Үүгээр Аюулгүйн зөвлөл худладаа, ашигт малтмал экспортод гаргах, зэвсэг худалдан аюах болон  банкны секторыг  нь хориглосон юм.

Пеньяны эсрэг нэгдсэн фронт

Япон, АНУ, Өмнөд Солонгос улсууд Пеньяныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд хүчээ нэгтгээд БНАСАУ-д дарамт шахалт үзүүлж байна. Умард Солонгосын асуудалд Хятадын оролцоо чухал болохыг АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ-ын асуудлаарх тусгай төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн даргын туслах Жозеф Юн тэмдэглэж байна. Гэхдээ тэрээр БНАСАУ одоо яриа хэлэлцээрт бэлэн биш байна гэжээ.

Хятадын үүргийн тухайд АНУ-ын ерөнхийлөгч ч өмнө нь хэлж байсан. Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд Си Зиньпин их үүрэгтэй гэж өнгөрсөн долоо хоногт Трамп хэлсэн юм.

Хятадын байр суурь


Сүүлийн үед Солонгосын хойгт нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлаар Хятад идэвхтэй хандаж байгаа. Энэ хугацаанд хятадын удирдагч Си Зиньпин америкийн тэргүүнтэй хэд хэдэн удаа утсаар ярьсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчиж байгаа Пеньяны үйл ажиллагааг Бээжин хэлэлцэж байна гэж хятадын улстөрч нэг бус удаа тэмдэглэсэн.
“Солонгосын хойгт нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийхийн тулд талууд ойлголцоно гэдэгт найдаж байна” гэж Си Зиньпин мэдэгджээ.
Түүнийхээр бол сонирхогч талууд хүлээсэн үүргээ биелүүлж, уулзсан тохиолдолд л Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэж чадна гээд энэ бүс нутагт энхийг тогтооход бүхий л талтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Оросууд Хойд Солонгосыг өмөөрнө гэж өөрсдийгөө тоолгох бодлого явуулна
Хамгийн их уншсан