Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Телевизүүд Ц.Гарамжав гишүүнийг айлгаж чадлаа


Ихэнх томоохон арилжааны телевизүүд өнөөдөр эфирээ түр хааж, "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өглөө. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  УИХ-аар хэлэлцэж буй Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн  үеэр эрхэм гишүүн Ц.Гарамжав гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гаргасан юм.

Хэрэв энэ заалтыг бусад гишүүд дэмжвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая,  аж ахуй нэгжийг  100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих байсан юм.

Үүнээс үүдээд лхагва гарагийн орой бүх телевизүүд эфирээ хааан “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” сануулга, түгшүүрийн дохио хангинууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж авч байгаагаа өөрийн нүүр номондоо мэдэгджээ. Тэрээр "Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байна. Хүний алдар нэр гэдэг бол мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэтэй учраас үзэл бодлоо илэрхийлсэн юм шүү." гэжээ.

0 Сэтгэгдэл
Ard tumnee amid zombi bolgoh gesen MAN-iih atgag sanaa ehneesee tsuhalzaj ehellee.
Зөв заалт орж байгаа юм байна.ТВ-үүд ингэж сандарч байгаа нь тэд зориуд хүнийг гүтгэдэг л юм байна даа.Тэр айлгасан гээд байгаа ТВ-үүдийг шалгах хэрэгтэй юм байна. Өөрсдийгөө барьж өгөөд.
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН СЭТГҮҮЛЧДИЙН АНХААРАЛД: Цаана чинь бизнесийн төлөөллийн голлох байгууллага гэгддэг Худалдаа Аж үйлдвэрийн танхимд бөөн юм болж байна. Нэг. Бүтцийн өөрчлөлт нэрээр ажилтан, ажилчдаа халж, тэд өнөөдөр хэнийг халж, хэн явах болоо гэсэн айдастай ажиллаж байна. Ажиллах ч гэж дээ амиа хоохойлон сууцгааж байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн болон залуучууд гэсэн 20-иод хүнийг халсан ч удирдлага оронд нь өөрийн, дуулгавартай, Танхимын үйл ажиллагааны талаар "А" ч үгүй хүмүүсийг авч байгаагаас харахад энэ нь бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол биш цэвэрлэгээ болж хувираад байна. Хамгийн сүүлд байгууллагынхаа ерөнхий нябо-г халаад 3 хонож байна. Үүнийг Танхимын одоогийн удирдлага бизнес эрхлэгчдийн татвар болон гишүүнчлэлийн мөнгийг идэж уух гэж байна гэсэн хардлагыг дагуулав. Учир нь үүний өмнөхөн нэг дарга гэхэд өөрийгөө 150 сая төгрөгөөр шагнуулж байсан шуугиан татраагүй байна. Энд Танхимын дарга М.Оюунчимэг, түүний доор ажиллах орлогч, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн 2-3 хүн ордог. Танхимын Ерөнхийлөгч гэгдэх Б.Лхагважавын хувьд ерөөс бодлогын шинжтэй симбол хүн бөгөөд Танхимын ажлыг М.Оюунчимэг ерөнхийд нь удирддаг. Хоёрт. Өнөөдөр МҮХАҮТ хөдөө орон нутгийг оролцуулаад 2 мянга хүрэхтэй үгүйтэй гишүүнчлэлтэй боловч дарга нар нь 3000-3500 гишүүнтэй хэмээн худал мэдээлэх үүрэг даалгавар өгдөг. Үнэндээ өнөөдөр Танхим жил бүр шагнуулдаг хэдхэн том аж аухйн нэгж, компанийн гишүүнчлэлээс бүрдээд байна. Энд жижиг дунд ААН-үүд нэг их хамаардаггүй, хамаарч байснууд нь "Өө, Танхим зөвхөн томчуудад л үйлчилдэг. Дунд, жижиг биднийг тоодоггүй, "ТОП-100", "Шилдэг Аж ахуйн нэгж"-ийн шалгаруулалтууд гэгддэг нь шалгуур өндөр болж биднийг шахаж зайл гэсэнтэй адил юм болж хувирс ан" хэмээн гомдоллон олон арван компани Танхимын гишүүнчлэлээсээ татгалзаж зугтаж эхлээд 3-4 жил болж байна. Ингэснээр Танхимын гишүүнчлэл жилээс жилд буурч байна. Дээр нь өргөмжлөл өгдөг шагналын арга хэмжээнүүдийн шалгуур гэж үгүй, хэн их мөнгө төлсөнд үйлчилдэг болжээ. Үйлчлэх ч гэж дээ, шагналын байгууллага болсон. Танхимд хэн элсэж, хэн ямар шагнал авч байгаа нь хамаагүй. Энд ямар ч шалгуур үгүй болсны сүүлийн тод жишээ нь, олон иргэдийг хохироогоод буй нөгөө луйврын "Жи Тайм" гэх компани орж байна. Дээр нь Танхимын үйлчилгээ хангалтгүй байгаагийн бас нэг жишээг хэлэхэд жил бүр "Органик бүтээгдэхүүн"-ий шошго, Эко байгууллагын статус өгдөг ч цаана нь нөгөө компани, ААН-ийн бүтээгдэхүүн-үйлчилгээ үнэхээр байгалийн цэвэр экологийнх уу гэдэг дээр ямарч шалгуургүй, зүгээр олгочихдог болсон нь Танхимын нэр хүндийг унагаж эхэлжээ.
Хамгийн их уншсан