Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монгол Улсын Үндсэн хуулийн эсрэг хүн


УИХ-д МАН-аас сонгогдсон эрхэм гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гаргасан. Түүний энэ саналыг бусад гишүүд дэмжвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая,  аж ахуй нэгжийг  100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжинэ.

Гэхдээ энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан ноцтой үйлдэл болох байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арванзургадугаар  зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж дурдаад  16 дахь хэсэгт нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдгийг Ц.Гарамжав гишүүн эсэргүүцэж, шууд зөрчихөөр шйдсэн бололтой.

Үүнээс үүдэн хэвлэлүүд эсэргүүцлээ илэрхийлж эхлэхээр лхагва гарагийн орой УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хурал зарлаж эрхэм гишүүн хатагтайг нэлээд бангадсан бололтой. Юутай ч гишүүн нэг их ажил хэрэгч, хүний нэр төрийг хайрладаг хүн болох гэж намынхантайгаа зөвшилцөж, дарга нараасаа виз авалгүй хэлчихсэн үгнээсээ буцаж татан авч байгаагаа Facebook хуудсаараа тэр дор нь зарласан байна.

Гэхдээ буцаан авч болдоггүй зүйлд хэлсэн үг ордог. Тэгээд ч ам алдвал барьж болдоггүй гэсэн мэргэн үг бий.
Ц.Гарамжав гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний  эсрэг хүн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан