Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өдөр тутмын сонинууд Ц.Гарамжавын эсрэг бойкот зарлалаа


Өнөөдөр өглөөний өдөр тутмын бүх сонинууд нэгдүгээр нүүрэндээ “Иргэдийн мэдэх  эрхэнд аюул учирлаа” гэсэн хар дэвсгэртэй сэрэмжлүүлэг нийтэлсэн байна. Энэ нь УИХ-д МАН-аас сонгогдсон эрхэм гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гаргасан. Түүний энэ саналыг бусад гишүүд дэмжвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая,  аж ахуй нэгжийг  100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих байлаа.

Хэдийгээр УИХ-ын гишүүн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар орж зад загнуулан энэ саналаасаа албан ёсоор татгалзаж байгаагаа  Facebook хуудсаараа тэр дор нь зарласан ч энэ дуулиан тасрахгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан