Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчдийн амьдардаг ордон

Н.БАТ

Хүн бүр АНУ-ын Ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан ордны тухай сонссон.Тэр байтугай Ерөнхийлөгчийн өрөөнүүд ч олон нийтэд аль хэдийнэ ил болсон байдаг. Дэлхийн томоохон улс гүрний тэргүүлэгч нар ч үүнээс дутахгүй өргөө, ордонд тухалдаг гэнэ.

Бразилийн Алворада ордон. “Үүр” ордон гэж нэрлэдэг энэ тансаг байгууламжинд Бразилийн Ерөнхийлөгч нар 1956 оноос эхлэн амьдрах болсон юм. Орчин үеийн барилгын дизайн бүхий энэ ордон маш том бассейн, Альфредо Ческьяттигийн гөлгөр гадаргуугаар бусдаас ялгардаг.


Хоёрдугаар давхартаа Ерөнхийлөгчийн гэр бүлийн тав тухыг хангахаар зориулагдсан өрөөнүүдтэй бол нэгдүгээр давхартаа аварга том зочны өрөө, хонгилдоо хурлын маш том өрөө, гал тогоо, бусад үйлчилгээний өрөөнүүд байдаг.



Парисын алдарт Елисейн ордонд 19 дүгээр зууны сүүл хүртэл Францын төрийн тэргүүн нар амьдарч байсан юм. Харин хамгийн сүүлд Франсуа Олланд 2012 он хүртэл амьдарсан байдаг.


1722 онд баригдсан энэ ордонд алтаар хулдсан өрөө нэг биш байдаг. Ялангуяа Францын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ танхимд,  энэ зааланд болдог учраас дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг юм.  Мөн энэ танхимыг албан ёсны хүлээн авалт, хурал зөвлөгөөнд ашиглах нь элбэг.


Харин Ерөнхийлөгчийн өрөө бол алтан өрөө гэгддэг. Хана, хаалга, ширээ бүүр сандал нь хүртэл алтан хүрээтэй байдаг.


Токио хотын төвд зузаан чулуун ханаар хүрээлэгдсэн том цэцэрлэгт хүрээлэн бий. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн голд орших хуучны хэлбэр хийц бүхий ордон Японы эзэн хаана Акихито түүний гэр бүлийнхэн амьдардаг.


Мэдээж дэлхийд хамгийн алдартай Ерөнхийлөгчийн өргөө бол Цагаан ордон. Вашингтоны Цагаан ордны олны сайн мэддэг өрөө бол Ерөнхийлөгчийн зууван танхим. Энэ Ерөнхийлөгч Элчин сайд нартай уулзаж, төрийн дээд албаныхнаа цуглуулан хуралдаж, мужийн захирагч нараа ч урьдаг.


Цагаан ордны зоогийн танхим хоёр ширээтэй. Нэг дээр нь Ерөнхийлөгчийн гэр бүл нөгөө нь дэлхийн тэргүүн удирдагч нартай зоог барихад зориулагдсан.


Вьетнамын Ерөнхийлөгчийн Ханой хот дахь ордонг 1906 онд Францын захирагчид зориулан босгосон байна. Харин өнөөдөр энэ ордонд зөвхөн албан ёсны зочид Ерөнхийлөгчийн хүлээн авалтад оролцохын тулд ирж орж болдог.


Цөөрмөөр хүрээлэгдсэн энэхүү ордонг францын архитектор барьсан учраас эртний Европын өнгө төрх нэвт шингэсэн байдаг.


ИхБританийн хатан хаан Элизавета II Букингемийн ордонд өнөөдөр ч амьдарч байна.Хааны гэр бүлд зориулан 1837 онд барьсан энэ ордон 775 өрөөтэй.


Хатан хааны унтлагын өрөө гэхэд 52, харин ажил хэрэг явуулах, ажилтнуудад зориулсан өрөө нь 188, хүлээн авалт бусад танхим 92-той бол 72 ариун цэврийн өрөөтэй.


Британийн Ерөнхий сайд харин Лондонгийн Даунинг стритэд амьдардаг. Өнөөдөр энэ суудалд сууж буй Тереза Мэй өөрийн нөхөр Филиппийн хамт Даунинг-стрит-10 хаяг дээр амьдарч байна.


Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Анкар дахь Цагаан ордонд тухалдаг. 615 сая ам.долларын өртгөөр боссон энэ ордон нь 1100 өрөөтэй.


Берлиний төвд орших Бельвю ордонд 1994 оноос эхлэн Германй Ерөнхийлөгч албан ёсоор амьдрах болжээ. 1785 онд бага Агуу Фридрихад зориулан барьсан энэ байшинд “Вильгельма II”-ийн үед сургууль сүүлд нь үндсэрхэг үзлийн музей зэрэг байсан юм.  Харин өнөөдөр Бельвю ордонд Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер амьдарч байна.


Ром дахь Квириналийн ордон. Италийн Ерөнхийлөгч тухалдаг гурван ордны нэг. Энэ ордонд өмнө нь ромын 30 пап, Италийн дөрвөн хаан, 12 Ерөнхийлөгч амьдарч байсан юм.


Харин Италийн Ерөнхийлөгч Серджо Маттарелла олон нийтэд нээлттэй ордон болгосноор 16 дугаар зууны энэ байшинд уран зургийн үзэсгэлэн заримдаа гарах болжээ.


Лихтенштейны Ханс-Адам II хааны ордон. Ордон жил бүрийн наймдугаар сарын 15 буву үндэсний баярын өдөр л олон нийтэд үүд хаалгаа дэлгэдэг. Хааны цэцэрлэг болоод талбайгаар ард түмэн нь энэ өдөр зугаалах эрх эдэлдэг.

0 Сэтгэгдэл
medrel batsan.
medrel batsan.
өө шаал дэмий юм гаргаж байхын одоо МАН арууд дуррайдаг хэргээ гээл гэрээ 180 саяар тохижуулдагууд офисоо 20 тэрбүмээр тохижуулж таарнаа одоо яанаа
medrel batsan.
medrel batsan.
Хамгийн их уншсан