Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БА ТАНЫ ГОО САЙХАН

САРМИС


Найрлагандаа үрэвсэл эсэргүүцэх бодис агуулсан байдаг тул ханиад томуу, халдварт өвчнүүдээс сэргийлдэг. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгадаг. Өдөрт 2-3 хумс сармис идэж байх нь биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулах, биеийн жинг тогтмол хэмжээнд байлгахад тустай. Хөгшрөлтийг удаашруулдаг болох нь батлагдсан.
НОХОЙН ХОШУУ

Аминдэм, эрдэс бодисоор баялаг тул судасны хатуурал, элэгний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангадаг. Хаван бууруулах зорилгоор эмчилгээнд өргөн ашигладаг. Арьсыг сэргээх,үрчлээ үүсэх явцыг удаашруулдаг. Нохойн хошууны ханд бэлтгээд орой бүр нүүрээ цэвэрлэж байвал үр дүн нь 14хоногийн дотор танд мэдрэгдэнэ.
ЗӨГИЙН БАЛ

Зөгийн бал маш их ач холбогдолтой. Тухайлбал: Элгийг хамгаалж, элэгний эд эсийн нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй байх үед халуун буцалсан усанд зөгийн бал хийж уухад тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Ядаргаа тайлж, биеийн дархлааг нэмэгдүүлдэг.
ЭЛЭГ

Элэг нь хүнсний өргөн хэрэглээний нэг бөгөөд цус төлжүүлж, цусыг хүчилтөрөгчөөр хангадаг. Малын элэг нь арьсны өнгийг сэргээх чадвартайн зэрэгцээ биеийн дархлааг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг. Оюуны хөдөлмөр эрхлэдэг хүмүүс болон ядаргаа ихтэй хүмүүс элгийг тогтмол хэрэглэхэд цусны эргэлтийг хэвийн байлгах, нүдний хараанд сайнаар нөлөөлдөг.
АРЬСНЫ МАСКУУД

1халбага нохойн хошууг буцалсан халуун усанд хийж идээшүүлээд хөвөнд шингээж нүүрээ арчвал нүүрэнд тань тэжээл өгч өнгийг нь сэргээдэг.
Ногооны цайны хандтай усанд 1халбага зөгийн бал хийж арчвал үрчлээ багасч,өнгө нь сэргэдэг.
Таргийг өндөгний шартай хольж сайтар хутгаад нүүрэндээ түрхвэл арьсыг сэргээж, жигд толигор болгодог. Өвлийн цагт илүү үр дүнтэй.
Усан үзмийн шүүсээр нүүрээ арчвал өнгөлөг гөлгөр болгодог.
Нимбэгний хальсаар нүүрээ арчвал өнгийг сэргээж, цайруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан