Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болно гэв


“Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өнөөдөр хийх  юм  байна. Тус компанийн хувьцааг 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшиж буй.
Энэ хурлаар 2016 оны ажлын үр дүн болон 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах аж. Жилийн тайлангаа  гаргадаггүй, бараа бүтээгдхүүн худалдан авах ажиллагаа нь  хаалттай, дарга удирдлагуудыг нь төрөөс томилдог, дэлхийн зах зээл дээр  нүүрсний үнэ өсөөд байхад байнгын алдагдалтай ажиллах энэ компанийн ирээдүйг угтаа бол эзэд нь болох хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл ярьж хэлэлцэх нь. "Эрдэнэс таван толгой" компани ирэх жилээс ашигтай ажиллаж ногдол ашиг тараана гэж толгой компани болох "Эрдэнэс Монгол"-оос одоо мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан