Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарлалаа


Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан намаас  УИХ-ын гишүүн асан Халтмаагийн Баттулга нэр дэвшин өрсөлдөх бодолтой байгаагаа  мэдэгдлээ.

Тэрээр Baabar.mn хэвлэлийн сурвалжлагчийн “Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү” гэсэн асуултад “Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ” гэж хариулжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа хүмүүсийнхээ дунд Ардчилсан нам тавдугаар сарын 3-нд санал асуулга явуулж, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүнийг намын YIII их хурлаар тодруулна гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдээд байгаа.

Ардчилсан намаас ингээд Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Х.Баттулга нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
ZA chi l law bish shu
Ter tsusalsan mungu tuluurei pyazduu
Хамгийн их уншсан