Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр хөдөлмөрийн яармагаар 2500 ажлын байр санал болгоно


Нийслэлийн Аялал жуулчлалын газраас  ес дэх жилдээ зохион байгуулж буй “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд 10.00 цагт эхэлнэ.

Хөдөлмөрийн яармагт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газраас 2500 орчим ажлын байр танилцуулах юм. Мөн үеэр иргэдийг нийслэлийн төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах аж. Түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн газар, МОХ-оос "Жуулчинд ээлтэй оюутан цагдаа"-гаар ажиллах хүсэлтэй оюутан залуусыг бүртгэх юм.

Хөдөлмөрийн яармаг 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан