Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нүүдэлчдийн соёлыг харуулахад Оюун ухааны музейн ач холбогдол их” гэв


МУСГЗ, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий үнэт мод , загийн үндсээр хийсэн 1.8-2.2 метр хөлөг бүхий 5 шатрын иж бүрдлийнхээ нээлтийг өчигдөр Оюун ухааны музейд хийлээ. Шатрын нээлтэд Байгаль орчин, аялал жуучлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ оролцож, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –д Монгол Улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болно гэдэг зорилтыг тавьсан. Энэхүү зорилтод хүрэхэд таны байгуулсан Олон улсын оюун ухааны музейн үүрэг маш их гэдгийг онцлон хэлмээр байна” хэмээсэн юм.

Энэхүү музейд 130 гаруй орны оюун ухааны 11000 гаруй бүтээл дэлгэсэнээс шатар л гэхэд 360 төрлийнх байдаг юм байна. Үүний дотор 4 мм дүрстэй 10 см хөлөгтэй ясан шатраас эхлээд 4 метр хүртэлх том шатар байдаг аж.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан