Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна. Мөн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хэлэлцэх аж.

Мөн цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, зургаан асуудал хэлэлцэнэ. Үүнд, Монгол, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай", "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн"Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан