Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын их түйрэм Умард хятадыг бүрхэж байна

Умард Хятадын нутаг, нийслэл Бээжин хот шороон шуурга, түйрэмд  бүрхэгдээд байна гэж нутгийн иргэд мэдээлж байна. Агаарын тоос, бохирдол хэвийн байх хэмжээнээс арав дахин хэтэрсэн тул эрх баригчид ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа гэнэ.

Нэг шоо метр агаар дахь тоосжилт нь 25 микрограмм байх ёстой хэдий ч өнөөдөр 500 микрограммд хүрээд байна гэж шинжээчид хэлж байна. Монголын зүгээс орж ирж байгаа ийм түйрэм, элсэн шуурганы улмаас үзэгдэх орчин хэдэн арав дахин муудаад байгаа гэнэ. Тавдугаар сарын 5-наас нөхцөл байдал арай дээрдэнэ гэж  цаг уурынхан мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан