Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол оюутан Улан-Үдэд төрүүлсэн хүүхдээ алсан байж магадгүй

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэн хотын нэгэн коллежийн ариун цэврийн өрөөнөөс нярай хүүхдийн цогцос тэвэрсэн монгол оюутан ухаангүй байхыг олжээ.

Хууль сахиулагчид түүнийг шинэ төрсөн хүүхдээ өөрөө алсан байж магадгүй хэмээн сэжиглэж байна.

Мөрдөн шалгалтаас үзэхэд 17 настай монгол охин хүүхдээ ариун цэврийн өрөөнд төрүүлээд дараа нь алсан байж магадгүй гэж дүгнэжээ.  Эмч нар хүүхдийг амьд төрсөн, амьсгалж байж, дараа нь алсан байх гэсэн байна. Харин бүсгүй өөрөө цус алдсаны улмаас ухаан алдсан байж.

Буриадад суралцахаар өнгөрсөн намар очсон монгол оюутан орос хэл бараг мэдэхгүй, хөршүүд нь болон дотуур байрныхан түүнийг жирэмсэн гэж огт мэдээгүй байсан гэнэ.

Бүсгүйг одоо эмнэлэгт хэвтүүлэн комоос гаргахын төлөө эмч нар ажиллаж байна. Түүнд шинэ трөсөн хүүхдээ алсан  байж магадгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан