Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга, М.Энхболд, Н.Энхбаяр нар нөгөөдөр СЕХ-нд бүртгүүлнэ

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшиж байгаа хүмүүсийг СЕХ энэ сарын 11-ний пүрэв гаригт бүртгэнэ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас Монгол Улсын ерөнхийлөгч асасн Н.Энхбаяр нар нэр дэвшээд байгаа.

Нэр дэвшигчийг бүртгэхэд параах материалууд шаардах юм байна.

-    Намын төв байгууллага болон хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай шийдвэрээ нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл,
-    Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон мөрийн хөтөлбөр,
-    Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загварын дагуу үйлдсэн намтар, төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг тодорхойлсон баримт бичиг/,
-    сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт,
-    нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг,
-    эмнэлгийн дүгнэлт

Нэр дэвшигчийг бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын З өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлэх юм байна.

МАХН-ын Бага чуулганаас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярын тухайд түүнийг ялын хугацаа нь дуусгавар болсон эсэх нь маргаантэй байгаа, энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх юм.

0 Сэтгэгдэл
АН-НХААН!!!! ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ОФШОРТ НУУСАН 1,2 ТЭР БУМ АМ.ДОЛЛАРЫГ МОНГОЛД НЬ БУЦААН ОРУУЛЖ ИР. ТЭГЭЭД ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЯДУУРУУЛСАН АРД ТҮМЭНДЭЭ ТАРААЖ ӨГЧ НҮГЛЭЭ НАМИНЧИЛ.
Хамгийн их уншсан