Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Оюунбилэг: Элэгний өвчлөл зарим хүнд ханиадны шинж тэмдгээр ч илэрдэг

Н.БАТ

Жинст эмнэлгийн дотор дүрс оношлогооны эмч А.Оюунбилэгтэй элэгний өвчлөлийн талаар ярилцлаа.

-Элэг ер нь хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн болохыг та манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөөч. Бидний ойлголт бол цусны хорыг л шүүдэг гэх.
-Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах үүрэгтэй чухал эрхтэн бол элэг юм.Хүний биеийн уураг, нүүрс ус, өөх төс, ус, эрдсийн солилцоо гээд элгээр дамжихгүй зүйл гэж бараг үгүй. Хэрвээ хүсвэл би тус бүрээр нь тайлбарлаж өгье.

-Элэг амархан гэмтдэг ч тэр бүр гаднаа өвчлөл нь илрээд байдаггүй эрхтэн учраас таны өгөх мэдээлэл уншигчдад чухал л байна?
-Уургийн солилцоонд: Элгэнд уургийн 30-60 хувь нийлэгжинэ. Биед хоол ундаар орсон уургийн задралын эцсийн бүтээгдэхүүн болох амин хүчил нийлэгшиж, шүвтэр мочевин зэрэг хортой бодис нь цэвэршинэ. Түүнчлэн элгэнд цус нөжрөхөд оролцдог протромбин, фибриноген, цусны сийвэнгийн уураг нийлэгшдэг. Элгэнд 2-3 секунд тутамд уургийн шинэ молекул нийлэгжиж байдаг юм.
•         Нүүрс усны солилцоонд: Элэг чихрийн гол бүтэц болох глюкозыг гликоген болгон хувиргадаг. Энэ нь бие махбодийн эрчим хүчний гол нөөц болдог. Элэг нүүрс усны солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох нүүрс хүчлийн хий усыг ялгана.
•         Өөх тосны солилцоонд: Хоол ундаар орсон өөх тос хоол боловсруулах эрхтнээр дамжин элгэнд очсон өөхний хүчлээс глюкоз, ацетон кетон үүсэж, пецитин, холестрин зэрэг бодис нийлэгшинэ.
•         Усны солилцоонд: Элэгний 70 хувийг ус эзлэх ба элэг усыг тодорхой хэмжээнд барих байдлаар усны солилцоонд оролцоно.
•         Эрдсийн солицоонд: Давс усны солилцоог зохицуулдаг альдостероныг хэвийн байлгана.
•         Витамины солилцоонд: Элгэнд А витамин нийлэгшиж, А, Д, К, РР витамин нөөцлөгдөнө. Мөн цус бий болох хүчин зүйлийн нэг В12 витамин байдаг.
•         Хамгаалах, хоргүйжүүлэх үүрэгтэй: Биед орсон бүх хортой зүйлс, бодисын солилцооны эцсийн хортой бүтээгдэхүүнийг элэг цэвэрлэнэ. Цусанд орсон нянгийн 5 хувь нь уураг тархинд, 6 хувь нь уушгинд, 80 хувь нь элгэнд цуглардаг. Элэг гликоген ихтэй бол хор тайлах үйлдэл нь төдий чинээ сайн байдаг.
•         Цусанд орж буй дааврын тэнцвэртэй байдалд нөлөөлнө.
•         Ферментийн солилцоонд: Элэг гэмтэхэд бодисын солилцоонд оролцдог олон ферментийн зохицуулга алдагддаг
•         Хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн байлгахад нөлөөлнө. Бие махбодийн бүх химийн урвал, хүчил шүлтийн тодорхой орчинд явагддаг бөгөөд энэхүү тэнцвэрт байдлаа алдвал хордож эхэлдэг юм шүү.

 -Сүүлийн жилүүдэд элэгний хавдар гэх өвчин монголчуудад зонхилох боллоо. Энэ өвчин үүсэх шалтгаан нь хамгийн түрүүнд юу байдаг вэ?
-Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь В, С вирусээр элэг өвчлөх, архи уух, тамхи татах, муудсан хүнсний бүтээгдэхүүн тухайлбал афлатоксиноор бохирлогдсон хоол тэжээл хэрэглэх гэх зэрэг муу дадал зуршлаас үүдэлтэй.
В,С вирусээр өвчилснөөс хойш 8-30 жилийн дараа элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хорт хавдар шат дараалан үүсч байна гэдгийг эрдэмтэд судалж тогтоосон байдаг.

-Элэг хамгаалахын тулд амьдралын зөв дадал хэвшлийг хүүхэд байхаас нь л сургах ёстой байх. Энэ талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Нярай хүүхдийн В вирусийн эсрэг вакцинжуулалтанд заавал хамруулах ёстой. Манай улс 1992 оноос эхлэн шинээр төрсөн бүх нярайг вакцинжуулалтанд хамруулж байгаа. Насанд хүрэгсэд сайн дурын үндсэн дээр В вирусийн эсрэг вакцины 3 удаагийн тунг 6 сарын дотор хийлгэснээр амьдралынхаа туршид уг халдвараас өөрийгөө хамгаалах боломжтой болно.
Элгийг хордуулдаг архи зэрэг хорт зуршлаас татгалзах, мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, элэгээ хамгаалах олон аргуудаас ургамлыг найрлагатай Камилари №50 бүтээгдэхүүн элэгний үйл ажиллагааг дэмжих, Цөс хөөх, Дархлалын системийг сайжруулах үр дүнтэй БИБ-г хэрэглэж болно.
Хэрэв та эрсдэлт бүлэгт хамаардаг бол урьдчилан сэргийлэх үзлэг шигжилгээнд хамрагдах ёстой.
 
-Элэгний вирус устгах элэг хамгаалах олон төрлийн эм Монголд орж ирдэг болжээ. Гэхдээ хүн бүрт таарч тохирох нь юу л бол. Манайхан нэг нь сайн гээд л хэлчихвэл тэр эм руу хошуурчихдаг. Тэгэхээр та эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөөч?
-Элэгний  вирусийн болон вирусийн бус шалтгаантай элэгний архаг үрэвсэл, эсийн задралын үед Япон улсын “MINOPHAGEN PHARMACEUTCALCO.,LTD-ийн Минофаген С 20мл тариа, Глицирон 0,75мг №100 уухыг вирусийн өсөлт болон идэвхижлийг саатуулах, элэгний эсийн нөхөн төлжих процессыг идэвхижүүлэх, дархлалын системыг сайжруулах, элэгний хавдараас урдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэж байна. Элэгний В,С вирусийн эмчилгээний гол зорилго нь вирусийг дарангуйлах, устгах ингэснээр вирусийн шалтгаант элэгний үрэвсэл, сорвижил элэгний хатуурал, элэгний хавдар үүсэх, өвчин даамжирахаас сэргийлэхэд оршино. Вирусийн эсрэг эмийг мэргэжлийн эмчийн хяналтанд уух шаардлагатай.
 
-Элэг бол дүлий эрхтэн гэж нэг талаар хэлдэг. Учир нь элэгний өвчнийг маш хүндэрсэн үед нь мэдэх нь элбэг. Элэг өвчилж эхлээд байна шүү гэдгийг ямар шинж тэмдгээр мэдэрч болох вэ?
-Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь ядарч сульдах, хоолны дуршил буурах, гэдэс дүүрч цанхайх, шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/.
Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудахад хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг. Жишээ нь,
- Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
-өтгөн – цайвар өнгөтэй болно.
-Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
- Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
-Хэвлийгээр өвдөнө.
Халдвар авснаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд огт шинжүүд илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсөний дараа ихэнх хүнд эдгэрсэн мэт бие хөнгөрч, хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинж л үлдэж хоцордог.
 
-Зарим хүмүүс шарласан тохиолдолд элэг өвчилдөг юм шиг санадаг. Гэтэл огт архи уудаггүй, шарлаагүй хүн ч элэгний хатуурал болчихсон байдаг. Мэдээж шарласан хүн элэгээ ахин гэмтээхгүйн тулд их гам барих хэрэгтэй байх л даа. Нэгэнт элэг өвчилснөө мэдсэн тохиолдолд ямар давтамжаар эмчид хандах ёстой юм бэ?
-Манайхан шар гэдэг өвчнийг бие нь шарладаг гэж ойлгодог. Гэтэл В,С вирусийн халдвар авсан хүмүүст ямар нэг өвөрмөц шинж гаралгүйгээр өвчлөөд өнгөрсөн байдаг. Зарим хүнд ханиад хүрэх шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд шарласнаа мэддэггүй. Гэтэл шарласны дараа хүний цусанд вирусийн эсрэг бие үлддэг. Үүнийг илрүүлэх тусгай шинжилгээ хийдэг. Нууц үе нь 6 сар хүртэл үргэлжлэх тохиолдол ч бий.

-Архи уухгүй ч яагаад элэгний өвчин, цаашлаад хавдраар өвддөг юм бэ гэж хүмүүс асуудаг. Хамгийн гол хүчин зүйл бол В, С вирус. Гэхдээ хоол унд бас нөлөөлнө. Сүүлийн үед нөөшилсөн, дарсан, лаазалсан хүнс хэрэглэх болсон нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
В,С вирусийн халдвар авч элэг нь өвчилсөн ч биеийн арьс салст шарлаж, өнгө нь өөрчлөгдөхгүйгээр зөвхөн биеийн ерөнхий хямрал байдлаар халуурах, бие өвдөх, сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тухайн үед хүндрэлгүй өнгөрч байгаа боловч ихэнх нь 80 хувь нь архаг үрэвсэлд шилждэг. Нэгэнт элэг өвчилсөнөө мэдсэн тохиолдолд мэргэжлийн эмчийн хяналтанд байж, тодорхой давтамжтайгаар үзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.

-Элэг шилжүүлэн суулгах, судас боох гэх зэргээр өвчин нь нэгэнт хүндэрсэн хүнд хийдэг эмчилгээнүүд байдаг. Гэхдээ энэ эмчилгээний дараа хүний нас хэдий уртасч чадах вэ. Зарим тохиолдолд 5 жил л гэх нь бий. Энэ тухайд мэдээлэл өгөөч?
-Судас бөглөх, судсанд эмийн эмчилгээ хийх зэрэг эмчилгээ нь бүрэн эдгээж чадахгүй ч хавдрыг багасгаж, хүний амьдралыг уртасгаж чадна.

-Элэгний В,С,D  вирус гэж ярьдаг. Эдгээр вирусийн тухайд та тайлбарлаж өгөөч?
-Элэгний В,С, D вирус нь хүний биед нэвтрэн орж, дархлааны системийг доголдуулж элгийг сонгомлоор гэмтээж, улмаар элэгний хатуурал, элэгний хавдарт хүргэдэг. Та хэдийгээр халдвар авсан ч танд шинж тэмдэг, зовиур илрэхгүй эрүүл мэт харагдаж болно. Ихэнх тохиолдолд энэ өвчний үед ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй тул хүмүүс халдвар авснаа мэдэлгүйгээр халдвар тараах эрсдэлтэй байдаг.
Халдвар дараах замаар дамждаг.
•    Цусаар
•    Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
•    Халдвартай хүний цус болон биологийн шингэнээр бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгсэл
•    Сахлын хутга, шүдний сойз, хумсны хутга гэх мэт ахуйн хэрэгсэлээ дамжуулан хэрэглэх
•    Арьс цоолох, шивээс хийх зэрэг гоо сайхны ажилбарын багаж хэрэгсэлийг дутуу ариутгах, дахин хэрэглэх
•    Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
•     Эхээс хүүхдэд
Халдвартай эхээс хүүхэд төрөх үед халдвар дамждаг.

-Элэг нь өвчилсөн тохиолдолд хүн хамгийн түрүүнд өөртөө юун дээр анхаарал тавих ёстой юм бэ. Амьдралын зохистой хэвшил гэдэг ч яг хоол уу, эсвэл амралт уу гэх зэргээр хүмүүс асуудаг?
-Өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд:
•    Тогтмол 3-6 сар тутамд эмчтэйгээ уулзана
•    Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх
•    Ууж байгаа бүх эм, витамин, ургамлын бэлдмэлээ эмчдээ хэлнэ. Зарим нь элгэнд хортой байж магадгүй.
•    Гэр бүл, бэлгийн хавьтагчаа вирусийн шинжилгээнд хамрагдахыг зөвлөнө. Хэрэв тэд вирусгүй бол вакцин хийлгэхийг зөвлөнө.
•     Арьсаа зүссэн, шалбалсан тохиолдол бүртээ бооно.
•     Халдвартай цусаа юун дээр ч үлдээхгүйг хичээнэ. Цус алдах дусаах тохиолдолд ариутгалын бодисоор цэвэрлэнэ.
•     Шүдний сойз эсвэл сахлын татуургаа бусадтай хуваалцахгүй.
•    Цус, үрийн шингэнээ хандивлахгүй

0 Сэтгэгдэл
hvnii tuluu setgel zvrhee zoriulj ajildag chadwartai mundag emch shv ajiliin amjilt hvsie
Хамгийн их уншсан