Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль батлаад хэрэгждэг бол хонь, ямааны махаа экспортлохсон

Т.ЖАНЦАН

Манай улсын малын тоо толгой жил бүр өсч буй. Өнгөрсөн онд л гэхэд 9.9 хувиар өсч 61.5 сая толгойд хүрэв. УИХ хаврын чуулганаар Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх болсон. Сүүлийн жилүүдэд ноос, ноолуурыг эс тооцвол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, дотоодын зах зээлийн үнэ доод цэгтээ хүртэл унаад буй билээ. Тухайлбал, нэхий 200-300 төгрөгийн үнэтэй болсон удаатай.

Энэ хавар ноолуур нэг кг нь 110  мянган төгрөгт хүрсэн ч эдүгээ 60 мянга болон буугаад байгаа. Дээрх хуулийн төслүүд батлагдвал малын гаралтай түүхий эд, мал, мах экспортлох боломж бүрдэнэ гэж  УИХ-ын Байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооноос үзэж байгаа юм.  Мөн дотоодын зах зээлд борлуулж буй махыг ч олон улсын стандартын жишигт нийцүүлэн бэлтгэхгүй байгаа тухай ярих болсон.  Үе үеийн эрх баригчид мах экспортлох тухай ярьдаг ч олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэдэггүй, гоц халдварт өвчин гарсан, зөвхөн үхрийн мах авна зэрэг асуудалаас шалтгаалж  чадахгүй байгаа билээ. Хэрэв хууль гараад бүх зүйл шийдэгддэг бол хамгийн олон тоотой хонь, ямааны махаа экспортолж хямралаас гарах бололтой. Ветьнамын дэд ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа. Тэрбээр “Манай улс ямааны мах, ноолууран бүтээгдэхүүн импортлох сонирхолтой”  гэдгээ илэрхийлсэн гэж байгаа. Манай эрх баригчид тус улсад жилд 200 гаруй тонн ямааны мах авна гэдгээ илэрхийлсэн. Энэ онд 20 тонныг экспортолно гэж мэдэгдэв. Ярих нэг хэрэг. Яг авах болохоор нөгөө л олон жил ярьж чөдөр тушаа болж ирсэн амьтан, ургамлын хорио цээр, мал эмнэлэг, олон улсын стандартын дагуу бэлтгэх гээд асуудал мундахгүй. Нөгөө талаар монгол мал бэлчээрийнх. Иймд бусад орны малаас илүү булчинлаг  тул мах нь хатуу байдаг тул гадаадынханд авах сонирхол нэг их төрдөггүй хэмээн мал эмнэлгийн зарим мэргэжилтнүүд хэлдэг билээ. 

Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг “Манай улс 16 жилийн хугацаанд 187.7 тэрбум гаруй төгрөгийг мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаанд зарцуулсан. Зөвхөн 2009-2016 оны гоц халдварт өвчнөөр үхсэн малын нөхөн олговорт 50 тэрбум өгсөн” гэж мэдээлжээ.  Тэгэхээр малын гоц халдвартай тэмцэхэд чамгүй мөнгө зардаг ч бүр мөсөн таслан зогсоож чадахгүй байна. Ийм учраас махны экспортын тухай яриа газар авч биелэлээ ололгүй цаасан үлдсэн хэвээр. Энэ сарын 25, 26-нд Малчдын зөвлөгөөн болно. Энэ үеэр дээр дурдсан хоёр хуулийн төсөл болон малын эрүүл мэнд, түүхий эд, махны экспортын талаар ярилцах нь.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан