Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллынхон агаар бохирдуулсны төлбөр төлнө

Гэр хорооллынхон агаар бохирдуулсны төлбөр төлдөг болох нь. Учир нь, агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар агаар бохирдуулж буй иргэн, аж ахуйн нэгж нь төлбөр төлнө гэж заасан байдаг. Тиймээс эл хуулийн хүрээнд гэр хорооллын өрхөөс төлбөр авах эсэхийг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Гэхдээ гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнгээс шалтгаалан агаарын бохирдлын төлбөрийг тогтоон  тооцож авах аж.  
Судалгаагаар гэр хороололд амьдардаг нэг өрх жилд 4-5 тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд жилдээ агаар бохирдуулсны төлбөр гэж 9-10 мянган төгрөгийн хураамж төлж магадгүй гэнэ. Ямартай ч яамны мэргэжилтнүүдийн хэлснээр гэр хорооллын айл өрхүүдийн агаар бохирдуулсны төлбөрийн хэмжээг энэ онд батлан мөрдөж ажиллана гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан