Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын даргын үүргийг Ө.Энхтүвшин гүйцэтгэнэ

МАН-ын одоогийн удирдлага намынхаа Бага хурлыг хуралдуулж өгөхийг Удирдах зөвлөлийн гишүүдээсээ хүсчээ. Намын дарга С.Батболд, У.Хүрэлсүх нар нь сонгуульд намаа ялагдуулсан буруугаа хүлээж хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ингээд албан тушаалаа өгөхөд бэлэн гэдгээ зарлалаа. МАН-ын удирдлагуудын хүсэлтийн дагуу Бага хурал ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдахаар боллоо. МАН-ын Бага хурлын үеэр хоёр асуудал хэлэлцэх юм. Ингэхдээ намын бүтэц зохион байгуулалт, болоод өнгөрсөн сонгуулийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх гэнэ. Мөн энэ хурлын үеэр МАН-ын удирдлага албан тушаалаа өгөх юм байна. Намын удирдлагыг сонгох Их хурал хуралдах хүртэл намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ажиллах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан