Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэмтэд: Төмс таргалуулдаггүй, харин ч тураадаг

Төмс хэрэглэх нь өөхөлж таргалахын шалтгаан болдоггүйг эрдэмтэд олж тогтоосон байна. Хоолондоо төмс хэрэглэх нь таргалуулдаг гэсэн түгээмэл ойлголт нь худал, харин ч жин хасахад тустай байдаг гэж тэд үзэж байна.

АНУ-ын эрдэмтэд харьцангуй жин нэмсэн сайн дурын 90 хүнийг сонгон аваад гурван хэсэгт хувааж хэсэг бүртээ янз бүрийн хоол өгч эхэлжээ.
Эхний хэсэгт калор багатай ч глюдемийн өндөр индекстэй хоол, хоёр дахь хэсэгт доогуур индеъмтэй хоол өгсөн бол гурав дахь хэсэгт ямар ч хязгаар тавилгүй дуртай хоолыг нь өгсөн байна. Харин  долоо хоногт  тэдэнд төмсөөр бэлтгэсэн долоон порц хоол өгч байжээ.

Туршилт эхлээд гурван сар өнгөрөхөд 90 бүгдээрээ яг ижил буюу тус бүр нэг кг жин хассан байжээ.
Мэргэжилтнүүд эндээс төмс нь таргалахад нөлөөлдөг биш харин ч эсрэгээрээ жин хасахад сайнаар нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан