Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сөрөг хүчин Жүдо бөхийн одыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ


Reuters / 2017 оны 5 сарын 4


Эдийн  засаг нь хямарсан далайд гарцгүй орон болох Монголын сөрөг хүчин Ардчилсан нам ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүллээ. Баттулга нь жүдо бөхийн од байсан бөгөөд өөрийн хүчээр саятан болсон нэгэн.

ЗХУ-ын нэгэн хэсэг байсан Монгол Улс нь ердөө гурван сая хүн амтай баЧингис Хааны эх нутаг гэдгээрээ дэлхийд танигдсан. Автократ системтэй ОХУ ба БНХАУ-ын дунд хавчигдсан хэдий ч Монгол Улс ардчиллын баянбүрд байсаар ирсэн.

1990 онд Монгол Улс тайван замаар хувьсгал хийсэн нь тус улсын байгалийн баялгийг сонирхож байсан гадаад хөрөнгө оруулагчдын хувьд маш эерэг үйл явдал болжээ.

Ардчилсан намаас гарсан одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр дахь буюу эцсийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар Монгол Улс дараагийн Ерөнхийлөгчөө 6 сарын 26-д сонгох энэ үйл явц нь богино хугацаанд өрнөсөн уул уурхайн өсөлт хэдхэн хүнийг баяжуулан араасаа эдийн засгийн хүнд нөхцөл байдал дагуулсан цаг үед тохиож байна.

Ардчилсан намын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 2012-2016 онд эрх барьсан бөгөөд өнгөрсөн жил Монгол Ардын Нам УИХ-ын 76 суудлын 65-д ялалт байгуулснаар засгийн эрхийг буцаан авсан юм.

Баттулга нь өнгөрсөн жилийн сонгуульд суудлаа алдахаас өмнө УИХ-ын гишүүн байсан агаад анх жүдо бөхөөс гараагаа эхлүүлсэн томоохон бизнесмен юм.

Тэрбээр урьд нь Зам, тээвэр болон хөдөө аж ахуйн сайдын үүрэг хашиж байсны сацуу Хятадын эсрэг байр суурь, тэр тусмаа Монгол Улсын эдийн засаг Хятадаас хэт хамааралтайг шүүмжилдэг байр сууриараа олонд танигдсан.

Монголын одоогийн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Баттулгатай энэ сонгуульд өрсөлдөх юм.

Их хэмжээний гадаад өр, төгрөгийн уналт, Монголын хамгийн том худалдааны түнш болох Хятадын эдийн засаг удааширснаас үүдэн Монголын эдийн засаг хүнд нөхцөл байдалд ороод байгаа билээ.

Олон улсын валютын сан 5.5 тэрбумын тусламж Монгол Улсад үзүүлэх байсан хэдий ч Монголын 2017 оны төсөвт гадаадын компаниуд заавал дотоодын банкуудаар дамжиж харилцах заалт оруулснаас үүдэн дээрх тусламжаа хойшлүүлаад байгаа юм.

Мөн эрх баригчид сүүлийн үед авторитар чиг хандлагатай болсон нь санаа зовинуулж буй юм.

Өнгөрсөн долоо хоног Монголын телевизийн сувгууд хоосон дэлгэц дээр улаанаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд аюул тулгарч буй талаар анхааруулга гаргаж Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэв. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэлж буйгаар у гхуулийн төсөл нь сонгуулийн өмнө хувь хүний нэр төрд халдсан гэх гүтгэлгээр сэтгүүлчдийг хүндээр яллаж шийтгэх үндсийг бүрдүүлнэ гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан