Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан яамдын тоог нэмэхийг эсэргүүцэж байна

Засгийн газраа бусад намтай хамтарч байгуулах эрхтэй болсон АН-ынхан яамдын тоог нэмнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэх болсон. Гэвч тэдний энэ байр суурь МАН-ынханд таалагдахгүй байгаа гэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Манай нам яамдын тоог нэмнэ гэсэн АН-ын саналыг дэмжихгүй. Ерөнхий сайдаас бусад сайдыг УИХ-ын гишүүн биш хүн тавих ёстой гэсэн байр сууриа манай нам өмнө нь илэрхийлж байсан” гэлээ.Түүнчлэн Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан нэр дэвшигчдийг батламжлах  хүртэл УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцох эсэх асуудлыг нам дотроо ярилцах болно гэдгээ МАН-ын бүлгийн дарга илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан