Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвад Догшин Иваны үеийн үнэт өв оллоо


ОХУ-ын нийслэл Москва хотын Пречистенка гудамжинд хийн хоолой солих ажлын үеэр шатрын зааны дүрстэй саванд хийсэн мөнгөн зооснууд оллоо гэж Москва хотын засгийн газрын албан ёсны сайтад бичсэнийг Газета.ру дамжуулсан байна.

Энэ олдворыг шинжээчид урьдчилсан байдлаар XYI зууны үеийнх гэж үзэж байна. Энд нийтдээ таван копеектэй тэнцэх гар аргаар хэвлэсэн 10 мөнгөн зоос байжээ. Эдгээрийг XYI зууны 30-40 оны үед буюу Догшин Иваны хаанчлалын үед хэвлэсэн гэж байна. Нэг ийм мөнгөн зоос тухайн үед бүтэн галуу худалдан авах төлбөрийн чадвартай байсан гэж хэвлэл тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан