Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Театрын музей 15-нд үнэ төлбөргүй үйлчилнэ

1991 онд Олон улсын театрын өдрөөр үүдээ нээж байсан Монголын театрын музей энэ сарын 15-нд буюу дэлхий нийтийн “Гэр бүлийн өдөр”-өөр гэр бүлээрээ ирсэн хүмүүст үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. 

Тус музей нь Монгол Улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм. Улсын төв театраас эхлээд дуурь, балет, хүүхэлдэй, цирк, кино зэрэг тайз дэлгэцийн бүх төрлийн урлагийн түүхэн хөгжлийн талаар дэлгэн үзүүлж, судалж, цуглуулж сурталчилдаг билээ.

Хөрөг зургийн, Тайзны урлагийн, Театрын уламжлалын, Кино урлаг-хөгжмийн гээд нийт дөрвөн танxим олон арван мянган гайxалтай үзмэртэй гэр бүлээрээ энэ сарын 15-нд үнэ төлбөргүйгээр танилцах боломж ийн бүрдлээ.

Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэxтэй xолбогдуулан Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, xүүxэд, залуучуудын xөгжлийн газраас (ГБХЗХГ) гаргасан уриалгыг Монголын театрын музей дэмжиж ажиллаж байгаа нь энэ юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан