Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээдсээс халамж хүсэх, лам хуврага болоход сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 16.  Бархасвадь гараг. Хонхорцог одтой, Зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан