Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд СЕХ-нд бүртгүүллээ

Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд нэр дэвшигчийн материалуудаа гардуулж бүртгүүллээ.

Энд М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр двэшүүлсэн МАН-ын Бага хурлын тогтоолоос эхлээд хувийн намтар, мөрийн хөтөлбөр нь байгаа юм.

Үүний өмнө ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсэг нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлсэн юм.

М.Энхболдыг СЕХ-нд нэр дэвшигчийнхээ материалыг гардуулж өгөхөд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хэвлэл мэдээлэл олон нийтттэй харилцах албаны дарга Г.Ганбаяр нар байлцлаа.

Одоо 11,30 цагаас МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр материалаа СЕХ-нд гардуулж өгнө.

0 Сэтгэгдэл
Дэмжиж Байгаа шүү Энхболд даргаа
mfgmghjghj
Хамгийн их уншсан