Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лавров: Путин Трамп хоёр долдугаар сард Гамбургт уулзана

Орос, АНУ-ын ерөнхийлөгч  Владимир Путин  Дональд Трамп хоёр ирэх долдугаар сард Германы Гамбургт уулзана гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Хоёр орын тэргүүн хэд хэдэн асуудал, үүн дотор Сирийн асуудлыг ярилцана гэсэн байна.

“Ерөнхийлөгчид долдугаар сарын эхний арав хоногт Гамбургт болох G-20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэдгээ саяхан утсаар ярьж тохирсон. Өнөөдөр бид тэдний уулзалтаар ямра асуудлуудыг ярих вэ гэдгийг ярьж байна. Мэдээж Сирийн асуудал, бусад зүйлүүд байгаа. Ямар ч байсан тэд долдугаар сард уулзана” гэж Лавров хэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн 10-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан