Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс үргээлгэх юм уу, засуулбал гарлагатай

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын 18. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан