Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашаас бүх нутгаар өдөртөө хална

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэх боловч   14-нд нутгийн баруун хагаст, цаашдаа бүх нутгаар өдөртөө хална.

Нийслэл Улаанбаатар хот орчимд үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан