Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэнгүй


Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хянаж үзээд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй хэмээн дүгнэжээ.  

Нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшихээр бүрдүүлсэн зарим материал дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагыг хангаагүй. Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй аж.  

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд бичиг баримтыг дутуу нөхөн бүрдүүлэх эсвэл тухайн нам энэ сарын 17-ны дотор дараагийн хүнийг нөхөн нэр дэвшүүлж болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан