Христийн номлогчийг сургаалаа үйлдэж байхад нь матар барьчихаж
2017 оны 5 сарын 15
Зимбабвейн нэгэн сүмийн номлогчийг сургааль айлдаж байхад нь матар барилаа гэж РИА Новости агентлаг мэдээллээ.

Гэгээнтэн Жонатан Мтхетхву өөрийн сурагчиддаа Библи сударт Иисус Христ хэрхэн усан дээгүүр алхдаг байсан тухай ярьж байснаа үүнийг үзүүлэхээр усанд ороод 30 орчим метр явах үеэр нь гурван ч матар дайрч барьжээ. Аврах албаныхныг ирэхэд гэгээнтэн хэдийнээ амь алдсан байж.

 “Юу болоод өнгөрснийг одоо ч ойлгохгүй байна. Тэрээр долоо хоногийн турш мөргөл үйлдэж сургаалиа айлдсан байхад матар ердөө л хоёр минутын дотор түүнийг барьчихсан” гэж сурагчдын нь нэг ярьжээ.

Үүний өмнө Зимбабвейд мэргэжлийн анчин Скотт ван Зил бас матарт бариулж амь алдсан юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.