Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бусаар ан агнахгүй байхыг анхаарууллаа

Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд  байдаг бөгөөд  үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг. Гэтэл сүүлийн үед яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай гэсэн нотолгоогүй дам ярианаас болж бор гөрөөсний сүрэгт аюул нүүрлээд байна.

Монгол Улсын “Амьтны тухай” хуулинд зааснаар бор гөрөөсийг  12 дугаар сарын 01-нээс дараа оны 08 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд агнахыг хориглодог бөгөөд хууль бусаар бор гөрөөс агнасан, барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр гурыг -330,000, зүрийг – 400,000, эр янзагыг – 231,000, эм янзагыг – 280,000 төгрөгөөр тус тус үнэлээд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар уг үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлж, “Амьтны тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалтад зааснаар хууль бус ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгодог байна. Иймд иргэдийг ХУУЛЬ БУСААР  АН АГНАХГҮЙ  байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан