Ажилгүйдэл буурсан ч ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгөн дүн өсөв
2017 оны 5 сарын 15

Монгол Улсын нийгэм эдийн засгийн дөрөвдүгээр сарын статистик гарлаа. Үүнээс үзвэл манйа улсад  эдийн засгийн ивэхтэй, ажиллах хүчний хүн ам 1.2 сая байна. тэгвэл эдийн засгийн идвэхгүй хүн ам 860 мянга байна. Энэ нь 15-аас дээш насны нийт хүм амын 40 хувийг эзлэх юм. Тэдний 263 мянга нь тэтгэврийн, 261 мянга нь суралцагч, 105 мянга нь хүүхэд асран хамгаалагч, 64 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 52 мянга нь гэрийн ажилтай гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл улсын хэмжээнд ажилгүйдэл 9.1 пункт байгаа нь өнгөрсөн оны сүүлчээс 0.5 пунктээр өссөн үзүүлэлт аж. Ингээд энэ оны эхний улиралд ажилгүй иргэдийн 115 мянга болов. Ажилгүй хэмээн бүртгүүлсэн нийт иргэдийн 58 хувийг 15-34 насны залуучууд эзлэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хувийн жижиг аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж буйтай холбоотой юм. Мөн ажлын туршлага, дадлагжигч нэрээр хоёр, гурван ажилуулж бага цалин олгож ажлын байранд тэнцсэнгүй гэдэг арга газар авчээ. Иймд дээрх насны залуус ажилд орж чадахгүй байгаа тал бий гэнэ. Статистикийн мэдээлээс үзвэл өнгөрсөн сард ажилгүй иргэдийн тоо 367 буурсан дүн гарав. Гэвч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.5 тэрбум төгрөг буюу 36.5 хувиар өслөө.

Ингээд Үндэсний статистикийн хорооны ажиллах хүчний судалгаа хариуцсан мэргэжилтэн Э.Гантуяагаас  Ажилгүй иргэдийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Гэтэл ажилгүйдлийн тэтгэмж өссөн дүн яагаад өссөнийг тодрууллаа. Тэрбээр “Нийт ажилгүй иргэдийн тоог улирлаар, бүртгэлтэй ажилгүй иргэдийн судалгааг сараар тооцож гаргадаг. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо, олгосон мөнгөний хэмжээ сар сараар гардаг. Тэгэхээр өмнөх сард нь ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэн олон байсан гэж ойлгож болно. Ажиллах хүчний судалгаагаар энэ оны эхний улиралд ажилгүй иргэд өмнөх оныхоос 2.5 пунктээр буурсан. Ийм учраас харьцуулж буй хоёр үзүүлэлт хугацааны хувьд өөр өөр тул тэр дүн мэдээ нь зөрж гарна. Гэхдээ сүүлийн улиралд ажилгүйдлийн түвшин өсч байгаа. Жилийн судалгаагаар ажилгүйдэл 9-10 пункт гэж гарч байна” хэмээн хариуллаа. 

Өрхийн зарлага орлогоосоо 69 мянган төгрөгөөр илүү байна

Өрхийн дундаж орлого энэ оны эхний улиралд 893 мянган төгрөг байна. Энэ өнгөрсөн оныхоос 44 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Үүнд цалин хөлс 27, тэтгэвэр тэтгэмж 22, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 мянган төгрөгөөр өссөн явдал нөлөөлсөн хэмээн ҮСХ-оос мэдээлэв. Харин өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн нөлөөллийг хасч тооцвол өрхийн бодит орлого сард 871 мянган төгрөг болжээ. Тэгвэл нэг өрхийн дундаж зарлага сарын 940 мянган төгрөг гэсэн дүн гарав. Иймд нэг өрхийн зарлага орлогоосоо 69 мянган төгрөгөөр илүү байгаа юм. Үүнд өрхийн зээлийн эргэн төлөлт өндөр байгаа явдал нөлөөлсөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Харин өрхүүд хүнснээс бусад бараа үйлчилгээний зардлаа 34 мянган төгрөгөөр бууруулсан тооцоо гарлаа. Улсын хэмжээнд сард 300 мянган төгрөгөөс доош орлогтой өрх 116, 300-500 мянган төгрөгийн орлогтой өрх 151, 500-900 мянган төгрөгийн орлогтой өрх 267 мянга байна. хамгийн өндөр буюу 2.1 саяаас дээш орлогтой өрх 43 мянга байгаа аж.

ДОХ-оор өвчилсөн тохиолдол 2 илрэв 

Энэ оны эхний улиралд гар хөл амны өвчин, салхин цэцэгээр өвчилсөн хүний тоо нэмэгджээ. Үүнээс гадна бэлгийн замын халдварт өвчинөөр өвчилсөн хүний тоо 73 буюу таван хувиар өссөн дүн гарав. Харин Улаанбаатар хотод өнгөрсөн сард ДОХ-оор өвчилсөн тохиолдол 2 илэрлээ. Ингээд улсын хэмжээнд ДОХ-оор өвчилсөн 236 иргэн бүртгэгдээд байна.

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл тус бүр нэг их наяд төгрөгт хүрчээ

Мөнгөний нийлүүлэлт 12.4 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өнгөрсөн жилийн эхний улирлаас 1.8 их наяд төгрөгөөр илүү аж. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 834 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн жилийнхээс  89 тэрбум төгрөгөөр илүү дүн юм.
Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн зээл нэг их наяд төгрөгт хүрчээ. Ингээд нийт зээлийн 7.9 хувийг эзэлж байна. Үүнээс гадна чанаргүй зээлийн хэмжээ ч бас нэг их наяд төгрөг давжээ. Дөрөвдүгээр сард л гэхэд чанаргүй зээл 51.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн судалгаа гарлаа. Эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгаа тул хугацаа хэтэрсэн зээл цаашид өсч магадгүй юм.

Нүүрсний экспорт 614 сая ам.доллараар өсөв

Монгол Улс 127 оронтой худалдаа хийжээ. Ингээд гадаад худалдааны бараа эргэлт гурван сая ам.долларт хүрэв. Үүний 1.8 сая нь экспорт, 1.2 сая нь импорт байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний дөрвөн сард 781 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өсөхөд нүүрс голлоон нөлөөлжээ. Тухайлбал, нүүрсний экспорт 614 сая ам.доллараар өссөн дүн гарлаа. Тэгвэл импортын хэмжээ 254 сая ам.доллараар өсөв. Үүнд дизелийн түлшний импорт 63, бензинийх 25 сая ам.доллараар тус тус өссөн явдал нөлөөлсөн байна.

Өнгөрсөн жилийнхээс 1.6 сая төл илүү бойжиж байна

Өнгөрсөн оны эцэст 26.5 сая толгой хээлтэгч мал бий гэсэн тооцоо гарсан. Тэгвэл эдүгээ 17.1 сая толгой нь төллөөд байна. Ингээд гарсан төлийн 97.1 хувь буюу 16.8 сая төл бойжиж байгаа аж. Үүнийг өнгөрсөн оны төлтэй харьцуулабал 1.6 сая толгойгоор илүү юм. Харин дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 442 сая толгой мал хорогджээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.