Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДЭТ хүүхэд багачуудад ”Царцаа Намжил”-аар бэлэг барина


 Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяраар УДЭТ-ын хамт олон хүүхэд багачууддаа оюуны бэлэг барихаар зэхжээ.  Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгосноо толилуулахаар болсон нь энэ.

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. Энэхүү бүтээл нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард анх үзэгчдийн хүртээл болсон байдаг. Харин энэ удаад буюу зургадугаар сарын 1-нд хоёрхон удаа тоглох юм байна.

 Зургадугаар сарын 1 “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 64 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

0 Сэтгэгдэл
болж байна шүү хүүхэд багачуулдаа монголынхоо үлгэр домогын таньж мэдүүлж ийм тоглолт тавьж байгаа сайхан хэрэг байна
Хамгийн их уншсан