Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

48 ТОНН МӨНГИЙГ ДАЛАЙН ГҮНЭЭС ГАРГАН АВЧЭЭ

Ирландын Голуэй хотоос 300 милийн зайд 1941 онд живсэн Британийн цэргийн тээврийн хөлөг онгоцны тээж явсан 48 тонн мөнгийг далайн гүнээс гаргаж авсан байна. 1941 оны хоёрдугаар сард Их Британийн “SS Gairsoppa” хөлгийг немцийн усан доогуур явагч хөлөг сөнөөсөн байна.  Тэр үед хөлгийн багийн 85 гишүүнээс ганцхан ахмадын туслах Ричард Айерсийг аварсан гэнэ. Тэр цагаас хойш хөлөг 4,7 мянган метрийн гүнд 71 жил болжээ. Олон жилийн дараа Британийн тээврийн яам далайн гүнээс хөлөг онгоц, ачаа гаргаж авдаг, америкийн “Odyssey Marine Exploration” компанитай мөнгийг гаргаж авах гэрээ хийсэн байна. Гаргаж авсан 1203 гулдмай мөнгийг Лондон хүргэж хадгалжээ. “Odyssey Marine Exploration” компанийнхан энэ бол тус хөлөг дээр байсан үнэт металлын дөнгөж 20 хувь хэмээн баталж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан