Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эгийн голын УЦС-ын талаар ЮНЕСКО Засгийн газраас тайлбар шаардлаа

Монголчууд Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрний ай сав газарт “Эгийн гол” төсөл хэрэгжүүлж Усан цахилгаан станц барих гэж ажлаа идэвхжүүлж байгаатай холбогдуулан НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн хороо Монгол Улсын Засгийн газраас тайлбар шаардсан байна. Энэ асуудлаар бид ЮНЕСКО-д хандсан учраас ийм тайлбар хүссэн байна гэж  олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй гол ус” эвслийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ЮНЕСКО-гийн  Бүх дэлхийн өвийн  европ-умард америкийн салбарын удирдагч Изабель Анатоль-Габриэль “Бүх дэлхийн өвийг хамгаалах Конвенцын 174 дүгээр зүйлтэй холбогдуулан бид Монголын засгийн газраас тайлбар авахын тулд тэдэнд хандсан” гэж мэдэгдсэн байна.

Монголын Засгийн газар “Эгийн гол” усан цахилгаан станц төсөл хэрэгжүүлэхийн тьулд шинэ компани байгуулаад газар эзэмших болон бусад давуу эрх зөвшөөрөл өгч байгааг шалгаж нягтлахыг ЮНЕСКО-гийн төлөөлөгчдөд “Хил хязгааргүй гол ус” эвслийнхэн  анхааруулжээ.

“ЮНЕСКО-гийн хувьд Эгийн голын УЦС-ыг барихад нэг компани байх нь гол биш, харин “Шүрэн”, “Орхон” усан цахилгаан санцуудыг барих гэж байгаа нь өөр асуудал гэж “хил хязгааргүй гол ус” эвслийн зохицуулагч Евгений Симонов хэлээд  хамгийн гол нь Дэлхийн байгалийн өв болсон Байгаль нуурт л хохирол учруулахгүй байх нь бидэнд чухал байна гэж байна.

Үүний өмнө Сэлэнгэ мөрний ай савд барих Эгийн голын УЦС ньБайгаль нуурын эко системд хэрхэн нөлөөлөх талаар шинжээчдийн дүгнэлт гаргуулъя хэмээн  ОХУ-ын Байгаль орчны яам Монголын талд санал тавьж байсан юм. ОХУ-ын тус яамны сайд Сергей Донской Орос-Монголын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын монголын талын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхэд захидал илгээж байсан юм.

Мөн энэ асуудлаар Эрхүү муж, Буриад улсын зарим суурин газарт олон нийтийн санал асуулга зохион байгуулж байгаагийн Эрхүүгийн хэсгийн санал асуулга, хэлэлцүүлэг энэ сард болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан