Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн залуу тэрбумтан бүсгүйчүүд

Н.БАТ

“Forbes Woman” сэтгүүлийн 40-өөс доошхи насны тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтанд  худалдааны болон үйлдвэрийн, хөрөнгө оруулалтын томоохон бизнесийн өв залгамжлагч нараас гадна Монакогийн гүнж гэх зэрэг бүсгүйчүүд багтжээ.  Forbes 16 бүсгүйг жагсаалтандаа багтааснаас хамгийн  залуу нь 20 настай Александра Андресен бол  хамгийн баян нь 35 настай Хятад бүсгүй Ян Хуэйянь. Тэрээр 2007 онд аавынхаа Country Garden Holdings компанийн хувьцааны 55 хувийг эзэмших болсон бөгөөд өнөөдөр 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй гэж үздэг. Жагсаалтаас харахад дийлэнх нь өв залгамжлагч нар. Гэхдээ жагсаалтанд нэг компанийн өв залгамжлагч бүсгүйчүүд ч орж. Дэлхийд эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч B.Braun компанийн гурван өв залгамжлагч, хөрөнгө оруулалтын “Ferd”-ийн хоёр ач охин, “L.E. Lundbergforetagen”-ийн хоёр залгамжлагч гэх зэргээр багтсан гэнэ.


1. Александра Андресен

Нас:
20
Хөрөнгийн хэмжээ: $1,2 тэрбум
Forbes-2017 жагсаалтанд: 1678
Хөрөнгийн эх үүсвэр: Ferd
Иргэншил: Норвеги
Гэр бүлийн байдал: нөхөргүй
Александра Андресен бол хамгийн залуу тэрбумтан бүсгүй. Түүний эгч Катарина болон Александра нар аавынхаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежментын чиглэлийн “Ferd” компанийн хувьцааны тус бүр 42 хувийг эзэмшдэг. Гэхдээ тэд өөрсдөө тухайн компанидаа ажилладаггүй. Аав нь буюу Йохан Андресен өөрийн Ferd компанийг удирдаж, удирдлагынхаа 70 хувийг өөрөө хянадаг.
Александрагийн хувьд Норвегийн морин уралдааны 3 удаагийн аварга тамирчин.

2. Катарина Андресен

Нас:
21
Хөрөнгийн хэмжээ: $1,2 тэрбум
Forbes-2017 жагсаалтанд: 1678
Хөрөнгийн эх үүсвэр: Ferd
Иргэншил: Норвеги
Гэр бүлийн байдал: нөхөргүй
Тэрээр өөрийн дүү Александрагаас нэг насаар л эгч. Мэдээж “Ferd”-ийн хувьцааны 42 хувийг эзэмшдэг учраас тэрбумтны жагсаалтанд зүй ёсоор багтжээ. Амстердамын их сургуулийн оюутан бүсгүй. Мөн энэ гэр бүлийнхэн 100 жилийн өмнөөс тамхины “Tiedemanns” брэндээрээ алдартай. Тэд өөрсдийн тамхи үйлдвэрлэлийн бизнесээ 2005 онд “Skandinavisk Tobakskompagni” компанид 480 сая ам.доллараар зарсан байна.

3. Ева Мария Браун-Людик

Нас: 30
Хөрөнгийн хэмжээ: $1,3тэрбум
Forbes-2017 жагсаалтанд: 1567
Хөрөнгийн эх үүсвэр: B. Braun
Иргэншил: Герман
Ева Мария бол Германы эмнэлгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч B. Braun компанийн  ТУЗ-ийн хяналтын гишүүн Барбара Браун Людикийн охин. Барбарагийн үеэл Людик Людвиг Георг Браун нь 1977 оноос энэхүү компанийг удирдаж байсан гэнэ. Тухайн үед компанийн борлуулалт 24 сая ам.долларт хүрдэг байж. Харин өнөөдөр B. Braun компани дэлхийд эмнэлэг, мэс заслын багаж, диализын аппарат үйлдвэрлэлээр тэргүүлдэг бөгөөд 54 мянган ажилтан жилийн 6,5 тэрбумын орлоготой тэргүүлэх  компани болжээ. Еве Марии Браун-Людик тус компанийн хувьцааны 11,7 хувийг эзэмшдэг.

4. Каролин Хаген Кьёс

Нас:
33
Хөрөнгийн хэмжээ: $2,5 тэрбум
Forbes-2017 жагсаалтанд:  814
Өв хөрөнгийн эх үүсвэр: Canica
Иргэншил: Норвеги
Гэр бүлийн байдал: нөхөр хоёр хүүхэдтэй
1970 онд Каролины эцэг Эрик Хаген болон түүний өвөө нар Rimi нэртэй сүлжээ дэлгүүрүүд байгуулж эхэлсэн байдаг. 1998 онд “Rimi со” компаниа Шведийн “ICA group” болон голландын “Ahold”-той нэгтгэсэн байдаг. Эцэст нь Хаген өөрийнхөө хувийг зарж, “Canica” компанийг үүсгэн байгуулж, зарим компаниудад хувь эзэмших болсон байна. Жишээ нь, Orkla, Jernia зэрэг компанид хувь эзэмшигч болжээ. Каролины хувьд 2014 оноос өөрийн компанийн ТУЗ-ийн захирал болсон байна.

5. Татьяна Казираги

Нас: 33
Хөрөнгийн хэмжээ: $2,4 млрд
Forbes-2017 жагсаалтанд: 867
Өв хөрөнгийн эх үүсвэр: Bavaria, SABMiller
Иргэншил: Монако
Гэр бүлийн байдал: нөхөр, нэг хүүхэдтэй
Татьяна Казирагийн өвөө Хулио Марио Санто Доминго нь колумбын шар айраг үйлдвэрлэгч Bavaria компанийн эзэн байсан бөгөөд 2005 оноос өөрийн хувьцааны 15 хувийг “SABMiller” компанид зарсан байдаг.Ингээд зургаан жилийн дараа нас барахдаа өөрийн хөрөнгийн 30 хувийг Татьяна Казирагийн авга ах нар болох Алехандро болон Андрес Санто Доминго нар өвлүүлсэн байна. Өнөөдөр түүний мөнгийг Алехандро удирддаг гэнэ.Харин Татьяана болон түүний ах Хулио нарт өв хөрөнгөнийхөө зургааны нэг хувийг үлдээсэн гэнэ. 2013онд Татьяна Монакогийн хааны гэр бүлийн гишүүн Андреа Казирагитай гэр бүл болсон юм.

6. Ян Хуэйянь

Нас: 35
Хөрөнгийн хэмжээ: $9 тэрбум
“Forbes-2017” жагсаалтанд: 140
Өв хөрөнгийн эх үүсвэр: Country Garden Holdings
Иргэншил: Хятад
Гэр бүлийн байдал: Нөхөртэй
Ян Хуэйянь Хятадын алдарт бүтээн байгуулалтын “Country Garden Holdings”-ийн хувьцааны 55 хувийг эзэмшдэг. 2007 онд түүнд аав нь өөрийн компанийн дийлэнх хувьцааг өвлүүлсэн байна.  Тус компани нь Малайзын Засгийн газартай Малайз, Сингапурын хилийн заагт байх “Forest City” гэх 36 тэрбум ам.долларын өртөг бүхий томоохон төсөл дээр  ажиллаж буй гэнэ. Яны бага дүү нь мөн тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн.

7. Катарина Мартинсон

Нас:
35
Хөрөнгйин хэмжээ: $1,1 тэрбум
“Forbes-2017” жагсаалтанд: 1795
Өв хөрөнгийн эх үүсвэр: L.E. Lundbergforetagen
Иргэншил: Швед
Гэр бүлийн байдал: Нөхөртэй
Катарина Мартинсон болон түүний эгч Луиза Линд нар  хөрөнгө оруулалтын L.E. Lundbergforetagen компанийн 14 хувийг эзэмшдэг. Тус групп компани нь саажны үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн менежмэнт, хөрөнгө оруулалт зэрэг нэлээн хэдэн томоохон компанийн нэгтгэдэг.  1944 онд Мартинсоны өвөө Ларс Лундбүрг өөрийн компанийн эх суурийг барилгын салбараас эхэлсэн байдаг. Түүний аав нь 1981 оноос компанийг удирдаж эхэлсэн бөгөөд Мартинсон одоогоор өөрийн 7 компнийн захирлуудын зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг.

8. Мари Бенье Бовало


Нас: 36
Хөрөнгийн хэмжээ: $4,1 тэрбум
Forbes-2017 жагсаалтанд:  441
Өв хөрөнгийн эх үүсвэр: Lactalis
Иргэншил: Франц
Гэр бүлийн байдал: нөхөртэй
Мари Бенье Бовало болон түүний ах Эммануэль, Жан Мишель нар Европын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Lactalis компанийн өв залгамжлагч нар. Мари Бенье Бовалогийн аав  Францын баруун захад орших өөрийн төрсөн Лаваль хотод компанийнхаа эх суурийг тавьсан юм. Өнөөдөр тус компанийн борлуулалт 18 тэрбум ам.доллараар хэмжигддэг. “Lactalis” компани нь бяслаг үйлдвэрлэлээр болон President брэнд, йогуртын Milkmaid бүтээгдэхүүнээрээ алдартай. “Lactalis”мөн Италийн Parmalat болон францын Frommageries Bel компанийн хувьцааг эзэмшдэг.

9. Йоханна Браун

Нас: 37
Хөрөнгийн хэмжээ: $1,1тэрбум
“Forbes-2017”-ын жагсаалтанд: 1795
Өв хөрөнгийн эх үүсвэр: B. Braun
Иргэншил: Герман
Йоханна Браун бол эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч B. Braun Людвига Георга Браунын бага охин. Тэрээр 54000 ажилтан, 6,5 тэрбумын орлоготой компанийн хувьцааны 10 хувийг эзэмшдэг.

10. Луиза Линд

Нас: 37
Хөрөнгийн хэмжээ: $1,1 тэрбум
Forbes-2017 жагсаалтанд: 1795
Өв хөрөнгийн эх үүсвэр: L.E. Lundbergforetagen
Иргэншил: Швед
Гэр бүлийн байдал: Нөхөртэй
Хөрөнгө оруулалтын L. E. Lundbergforetagen компанийн 14 хувийг өөрийн эгчтэй хамт эзэмшдэг. Түүний эцэг Лундберг 1981 оноос L. E. Lundbergforetagen удирдаж байгаа гэнэ. Хөрин  Луиза Линд нь үл хөдлөх хөрөнгийн компанийнхаа нэг хэлтсийг удирдан ажилладаг.

11. Жулия Эткер

Нас: 38
Forbes-2017 жагсаалтанд: 1030
Хөрөнгийн хэмжээ: $2 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Dr August Oetker
Иргэншил: Герман
Гэр бүлийн байдал: Нөхөртэй
Жулия Эткер нь “Dr August Oetker” компанийн эзэн тэрбумтан Рудольфа-Августа Эткерагийн охин. Тус компани нь 26000 ажилтантай бөгөөд жилд 15 тэрбумын орлоготой. 1891 оноос гурил хөөлгөгчийн технологийг анх боловсруулж, борлуулж эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүний ач СС-ийн офицер байсан Рудольф Август “Oetker”-ийн германы тэргүүлэх брэндийн нэг болгож чаджээ. 1950 онд 750 сая уут хөөлгөгч борлуулсан байна. Жил ирэх тусам Эткер бизнесээ өргөжүүлж, ачаа, ундаа үйлдвэрлэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх салбарт хүч үзэж эхэлсэн байна. Тэрээр 2007 онд 90 насандаа өөд болжээ. Тэр гурван эхнэрийн найман хүүхэдтэй. Хүүхэд бүр нь тус компанийн 12,5 хувийг эзэмших болжээ. Гурав дахь эхнэрийн охин болон Жулия нь Италын гүн Хосе Антонио Руистай гэрлэжээ.

12. Анна Мария Браун

Нас:
38
Forbes-2017 жагсаалтан: 1795
Хөрөнгийн хэмжээ: $1,1 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: B. Braun
Иргэншил: Герман
Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр хүүхэдтэй
Анна Мария Браун нь B. Braun компанийн ерөнхийлөгч Людвига Георга Браунын охин. Одоогоор компанийнхаа 10 хувийг эзэмшдэг. Тэрээр 2016 оноос компанидаа өөрийн байр суурийг эзэлж эхэлсэн байна.

13. Чжоу Ифэн

Нас:
38
Forbes-2017 жагсаалтанд: 1940
Хөрөнгийн хэмжээ: $1 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэл: Oriental Energy Co.
Иргэншил: Хятад
Гэр бүлийн байдал: Нөхөртэй
Чжоу Ифэн нь нефть хий импортлогч Oriental Energy Co компанийн захирлуудын зөвлөлийг ахалдаг. Тэрээр Бээжингийн их сургуулийг уламжлалт эмчилгээний эмч мэргэжлээр төгсөөр Наньжины анагаах ухаан технологийн их сургуульд мөн суралцсан байна.

14. Ивонн Бауэр

Нас:
39
Forbes-2017 жагсаалтанд: 717
Өв хөрөнгийн хэмжээ: $2,8 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: Bauer Media Group
Иргэншил: Герман
Гэр бүлийн байдал: Нөхөр хоёр хүүхэлтэй
Бауэр бол “Bauer Media Group”-ийн тав дахь үеийн төлөөлөл. Энэхүү медиахолдинг нь Европын хамгийн том групп бөгөөд 600 сэтгүүл, 400 хэвлэмэл бүтээгдэхүүн, 100 тв болон радиог дэлхийн өнцөг булан бүрт ажиллуулдаг.  1875 онд анх Иоганн Андреас Людольф Бауэр Гамбургт байгуулсан гэдэг. Мужийн чанартай хэвлэлээс улсынх болж, 1981 оноос дэлхийн дахинд үйл ажиллагаа явуулах болжээ. Ивонн Бауэрын эцэг  1981 онд АНУ-д анхлан Woman"s World сэтгүүлээ борлуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 20 оронд 10 мянган хүнийг ажиллуулж, жилд 2,4 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг байна.  Бауэр нь гэр бүлийнх нь хаант улсын 85 хувь нь бий. Тэрээр 2014 онд Германы теле сэтгүүлч, продюссер Энно Кохатай гэрлэж, жилийн өмнө 2 ихэр хүүхэдтэй болжээ.

15. Шарлотта Cодерстром

Нас: 40
Forbes-2017 жагсаалтанд: 939
Өв хөрөнгийн хэмжээ: $2,2 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: H&M
Иргэншил: Швед
Гэр бүлийн байдал: Нөхөр гурван хүүхэдтэй
Шарлотта Cодерстром бол дэлхий нийтийг хамарсан H&M брэндийн захирлуудын зөвлөлийн дарга Шведын тэрбумтан Стефана Перссонын охин. Тус компанийг 1947 онд түүний өвөө Эрлинг Перссон үүсгэн байгуулж, 2009 онд түүний ах тэрбумтан Карл-Жон Перссон гүйцэтгэх захирлаар нь ажиллах болжээ. Мөн түүний ах Том Перссон, эгч Лотти Там нар ч тэрбумын өв хөрөнгөтэй. Cодерстром нь брэндийнхээ ивээн тэтгэлгийн асуудлыг хариуцан ажилладаг.

16. Чэнь Сяоин

Нас:
40
“Forbes-2017”-ын жагсаалтанд: 1234
Хөрөнгийн хэмжээ: $1,7 тэрбум
Хөрөнгийн эх үүсвэр: STO
Иргэншил: Хятад
Хятадын хүргэлтийн STO компанийн ерөнхийлөгч. Түүний ах Чэнь Дэцзюнь мөн тэрбумтан. Ложистикийн компанийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажилладаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан