Монголын байгалийн тусгай үзэсгэлэн өмнөд Солонгосын 4 хотод нээгдэнэ
2017 оны 5 сарын 16

    Монголын Байгалийн түүхийн музей болон БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон хотноо “Монголын байгалийн тусгай үзэсгэлэн” нээлтээ хийлээ. Үзэсгэлэн зэрлэг ан амьтдын чихмэл, залуу уран бүтээлч Х.Сэргэлэнбатын Монголын зэрлэг онгон тал нутгийн гэрэл зураг, видео бичлэг, 3D апп гэсэн хэсгээс бүрджээ. Х.Сэргэлэнбат нь "Photo life" студийн захирлаар ажилладаг бөгөөд байгаль, зэрлэг ан амьтдын зан араншин, амьдралын хэв маягийг судлах сонирхолдоо хөтлөгдөн зургаан жил тасралтгүй зураг авч энэ чиглэлээр мэргэшсэн билээ. Үзэсгэлэн зургаадугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

    Үзэсгэлэн БНСУ-ын Тэжон, Бусан, Тэгү, Гуанжу зэрэг  дөрвөн хотоор нэг жилийн хугацаатайгаар аялан өнгөрөх бөгөөд дараагийн үзэсгэлэн нээгдэх хот нь Бусан юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.