Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод өнөөдөр 33 градус хүрч хална

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 31-33 хэм дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр зарим үед  секундэд 24 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  
Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, говь талын нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
Харин өнөөдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан