Бермудын гурвалжинд нисэх онгоц алга боллоо
2017 оны 5 сарын 17
Пуэрто-Рикогаас америкийн Флорида чиглэн нисч явсан дөрвөн зорчигчтой хувийн MU-2B онгоц гэнэт радараас алга боллоо гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдээлснийг Рейтер агентлаг дамжуулжээ.
Онгоцонд 10 болон 4 настай хоёр хүүхдээ авч явсан Нью-Йоркийн иргэд байсан гэнэ.

Даваа гарагийн үдээс өмнийн 11,00 цагт Пуэрто-Рикогаас ниссэн онгоц ойролцоогоор хоёр цаг хэртэй холбоотой байгаад сураггүй болжээ. Онгоц холбоо тасрах үедээ Багамын арлуудын нэг Эльтюре арлаас дорно зүгт 65 км-т  7000 метрийн өндөрт явж байсан байна.

Эргийн хамгаалалтын алба онгоцыг эрэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Флорида, Бермудын арлууд болон Пуэрто-Рикогийн хоорондох Атлантын далайн энэ хэсэгт хөлөг онгоц болон нисэх онгоц алга болдог үл тайлагдах хэсэг газар байдгийг Бермудын гурвалжин хэмээн нэрлэдэг юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.