Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгов


МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Сайнхүүгийн Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Сайнхүүгийн Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнийг нэр дэвшүүлэхийг Гүйцэтгэх товчооны гишүүдийн 65 хувь нь дэмжсэн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн өдрүүдэд намын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр СЕХ-нд хандаад байсан ч түүний ялтай хугацаа дуусгавар болоогүй гэсэн шалтгаанаар нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Хуулийн дагуу энэ сарын 17-ны өдөр гэхэд СЕХ намуудын нэр дэвшигчдийг бүртгэж авсан байх ёстой. Тиймээс СЕХ яаралтайгаар МАХН-аас нэр дэвшигчийн асуудлыг шийдвэрлэх юм. Хэрэв СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшихээр болсон С.Ганбаатарыг нэр дэвшихийг зөвшөөрвөл тэрбээр МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нартай өрсөлдөх юм.

С.Ганбаатарын товчоон

1993
ЗХУ-ын Новосибирскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуульд элсэв

1996
Хамерсмит вест лондон коллежид элсэв

2002
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш

2003
Удирдлагын Академийн багш

2005
Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн

2006
Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний удирдагч

2007
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч

2012
Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдов
УИХ дахь бие даагчдын албан бус бүлгийг байгуулав

2013
Монголын үйлдвэрчний холбооны хүндэт ерөнхийлөгч

2014
“Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номоо бичиж гаргав

2016
Хөдөлмөрийн үндэсний намын дарга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан