Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саарал ус ашиглавал албан татвараас чөлөөлнө


Сүүлийн жилүүдэд монгол орны газар нутагт цөлжилт нэмэгдэж буй судалгаа гараад байгаа. БОАЖЯ-ны мэдээллээс үзвэл манай орны нийт нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд өртжээ. Өнгөрсөн онд хийсэн гадаргын усны тооллогоор 774 булаг шанд, 263 гол горхи, 346 нуур цөөрөм хатаж ширгэсэн дүн гарсан байна. Ийнхүү цөлжилт нэмэгдэхэд уур амьсгалын өөрчлөлт голлон нөлөөлж буй. Гэвч бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхай ч цөлжихөд чамгүй үүрэг гүйцэтгэж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд хэлдэг.

Монголчууд гүний ус хамгийн их хэргэлдэг. Гэтэл гүний усны нөөц маш бага орны тоонд ордог билээ. Ийм учраас нийт  нөөцийн  1.9 хувийг л газрын доорх ус эзэлж байна. Ялангуяа  говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд бүгд гүний ус хэрэглэдэг. Тэгвэл   зүүн болон баруун бүс нутагт 95 хувь, төвийн бүсэд 60 хувь нь газрын доорх ус ашиглаж буй судалгаа бий. Иймд  гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх ёстой хэмээн усны мэргэжилтнүүд хэлдэг билээ.  Гадаргын усыг ашиглах хэд хэдэн төсөл байгаа ч одоохондоо цаасан дээр байгаа юм. Тухайлбал, “Орхон-Говь”, “Хэрлэн-Говь” төслүүдийг олон жил ярьсан ч хараахан хэрэгжсэнгүй. Хэрэв эдгээр төсөл хэрэгжиж бодит амьдралд буувал говь нутгийн хүн ам, уул уурхайн компаниудын усны хэрэгцээг бүрэн хангах юм. БОАЖЯ-наас ус бохирдуулсан төлбөрийг нэмэгдүүлэх тухай, мөн “саарал” усыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Монголчуудад тулгарч буй бас нэг бэрхшээл нь агаарын бохирдол, хог хаягдалаа хэрхэх тухай асуудал юм. Жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдол жил бүр нэмэгдэж буй судалгаа гарсан. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж 2015 онд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.4 дахин их байж. Тэгвэл өнгөрсөн өвөл гурав дахин илүү байна гэсэн судалгаа гараад байна. Мөн Баянхонгор,   Даланзадгадад  1.6-1.8 дахин их байгаа аж.

Улсын хэмжээнд хог хаягдлын 371 төвлөрсөн цэг бий. Үүнд жилд дундажаар 2.3 сая тонн хог хаядаг тооцоо гарлаа. Хот суурин газрын хог хаягдал жил бүр нэмэгдэж буй гэдэг. Нийт хог хаягдлын 90 хувийг ахуйн, үлдсэнийг нь үйлдвэрлэлийнх. Гэтэл хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр манай улсад алга. Иймд нийт хог хаягдлын 0.31 хувийг дахин боловсруулсан дүн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан