Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс Оюу толгойн ногдол ашигаа 2032 оноос авна

“Эрдэнэс монгол” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд  үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус компани Азийн хөгжлийн банкны төслөөр үнэлгээ хийлгэх болжээ.  Одоогоор үнэлгээ хийлгэх компаниа сонгон шалгаруулж байна. Ирэх онд ямар үнэ цэнтэй компани болох нь тодорхой болох юм. “Эрдэнэс монгол” компани одоогоор 2.4 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй аж. Энэ компанийн удирдлагууд 1.4 их наяд төгрөгийн өртэй  хэмээн мэдээлэв. Тэгээд алдагдалтай ажиллаж буй гол шалтгаан нь уг өр төлбөртэй холбоотой гэлээ. Иймд өр төлбөр барагдуулах ажлын хэсэг байгуулжээ.

Тэгвэл тус компанийн нэг салбар “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Манай компани нэгдүгээр улиралд 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа. Улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нүүрсээ өнөөдөр нэг тонныг нь 73.5 ам.доллараар борлуулж байгаа. Үнэ зохицох ажлын хэсэг байгуулаад байна. Хятадын “Чалко” компаниас ч нүүрсний үнэ тохирох баг ирсэн.  Хүний хөгжил санд 235 сая ам.долларын өртэй. Иймд энэ онд иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааны ногдол ашиг өгч чадахгүй. Үүнээс гадна уг хувьцааны бүртгэл дуусаагүй байна. Таван толгой ордыг бүхлээр нь үнэлээгүй. Баримжаагаар 11.4 их наяд төгрөгийн үнэлгээ хийгдэх байх” гэж мэдээллээ.

“Эрдэнэс Таван толгой” компани үнэлгээ  хийлгэсний дараа хувьцааны хоёр дахь зах зээл нээгдэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл иргэд хувьцаагаа хөрөнгийн бирж дээр зарж борлуулах эсвэл жил бүр ногдол ашигаа аваад явж болно гэсэн үг.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Монгол Улсын Засгийн газар нэг тэрбум ам.долларын өртэй. Ингээд 2032 оноос ногдол ашигаа авч эхэлнэ гэж тооцож байна. Гэхдээ өр зээл ихтэй учир буцааж төлөх замаар асуудлыг шийднэ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг болон татвараар ашиг хүртэхээр гэрээнд заасан. Бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа. Оюу толгой татвар төлөлтөөр тэргүүлдэг. Төсөл хөрөнгө оруулалтаа нөхөж ашигтай ажилласны дараа ногдол ашгаа бодно. Тус уурхайд 2500 хүн ажиллаж байна. Далд уурхайн ажилчдын 90 хувь нь монгол залуучууд. Өнөөдөр бид татвар болон ажилчдын цалингаар ашиг хүртэж байгаа” гэв.

Тэгэхээр монголчууд бид  хоёр толгойнхоо үр шимийг мөд хүртэж чадахгүй нь. Ёстой л нөгөө шилний цаанаас чихэр долоож суусаар.

0 Сэтгэгдэл
2032 он хүртэл Рио ОТ дээр сорчилж ашиглаад ашигаа олчихоод 2030-аад оны үед хувьцаагаа зарчихаад явна. Яг Бороо гоулд шиг юм болоод бид хоосон нүхтэй л үлдэх боловуу.
Хамгийн их уншсан