Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЕХ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зарлав


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшихээр бүртгүүлснийг Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор зарлалаа. МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын материалыг өчигдөр орой 23.30 цагт СЕХ-нд хүргүүлж, өнөөдөр ажлын хэсэг шалгаж, нягтласны эцэст албан ёсоор бүртгэж авсан байна. Ингэснээр бүртгэж авсан тогтоолоо намд нь өнөөдөр хүргүүлжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд СЕХ гардуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан