БНАСАУ төлөөгүй татварынхаа төлөө Германд 10 сая долларын өртэй болов
2017 оны 5 сарын 18

13 жилийн турш ЭСЯ-ныхаа барилгын нэг корпусыг зочид буудалд түрээслүүлж ашиг олж байсан БНАСАУ энэ хугацаанд нэг ч удаа татвар төлж байгаагүй болохоор одоо 10 орчим сая еврогийн татвар нөхөн төлөх болж байна гэж Германы засгийн газрын эх сурвалжаас авснаа Süddeutsche Zeitung сонин, телевиз радиогийн  NDR,  WDR сувгууд дамжууллаа.

Умард Солонгос Берлин хотын төвд байдаг ЭСЯ-ныхаа барилгын зарим хэсгийг 2004 оноос зочид буудалд болгон түрээслүүлж, залуучуудад 17 еврогийн үнээр үйлчилдэг байжээ. Нэг удаад 4-6 хүн хонодог байсан гэхээр хэвлэлүүдийн тооцсоноор бол БНАСАУ-ын тал сард 40 мянган еврогийн ашиг олж байсан болж таарч байна. Харин энэ хугацаанд БНАСАУ германы татварын байгууллагад нэг ч удаа татвар төлж байгаагүй гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

Одоо сар бүрийн 7 мянган еврогоор бодож  татвар авах талаар Берлин Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж байгаа юм байна.

Байрныхаа зарим хэсгийг бусдад түрээслүүлж байсан БНАСАУ-ын ЭСЯ-ыг хаана гэж ХБНГУ-ын засгийн газар энэ тавдугаар сарын эхээр мэдэгдсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны зөвлөмжөөр Пеньян үл хөдлөх хөрөнгөө дипломат болон консулын зориулалтаас өөрөөр ашиглах ёсгүй юм байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.